Хятад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр, Нанхиад, Дундад улсын нэр
- 2.Нанхиад үндэстэн
Англи утга
- оноосон нэрChina (a region and country in East Asia)
Нийлмэл үг
Хятадын ард түмэн — Хятад улсын ард түмэн
хятад үндэстэн — Дундад улсын голлох үндэстэн
хятад үсэг — хятад хэлийг тэмдэглэх дүрс үсэг, ханз үсэг
хятад хэл — БНХАУ-ын албан ёсны хэл
хятад хүүхэн — хятад гаралтай бүсгүй
хятад эм — а.Хятад улсад үйлдвэрлэгдсэн эм; б.хятад эмэгтэй
хятад эмнэлэг — Хятад үндэстний эрт үеэс уламжилж ирсэн, үндэсний өвөрмөц онцлогтой анагаах ухаан
хятад бараа — Хятад улсад үйлдвэрлэсэн бараа эдлэл
хятад пүүс — хуучир. - хятад худалдааны газар
хятад ташуур — хятад улсад хийсэн ташуур
хятад байцаа — урга. - навчит байцаа, цагаан ногоо
хятад гуа — урга. - амттайхан, гуагаас томоохон бөгөөд түрүүнд хөхний товч мэт түнтгэртэй нэг зүйл гуа
хятад гургуул — амьт. - гургуулын дотроос хамгийн том, урт нь хоёр метр, сүүл нь нэг метр гаруй урт, өнгө эрээн, өвчүүний дээд тал нь алтлаг шар, доод тал нь цагаан бор, жигүүр харавтар бор, нүд улаавтар нэгэн зүйл гургуул
хятад давс — энэтхэг давс
хятад өрөл — урга. - янз агалигтай адил болоод амт баахан хүчтэй, балд дарж иддэг нэгэн зүйл жимс
хятад шаазгай — амьт. - шаазгайтай адил, хушуу хөл улаан, жигүүр хар, урт сүүлтэй, гол сүүл нь маш урт, үзүүр улаавтархан нэгэн зүйл шувуу
хятад яр — өвчин. - хүрэлцэхийн хор, тэмбүү
Хэлц үг
Монгол хүн амныхаа бэлгээрээ
Хятад хүн юмныхаа бэнээрээ
Монгол хүн баяжъя гэвэл ямаа тэжээнэ
Хятад хүн баяжъя гэвэл үрийн олс тарина
Монгол хүн хядалгүй бол хутгаа билүүднэ
Хятад хүн хядалгүй бол бөөсөө ална
Хятад ханшинд
Ямаа хаданд
Хятад хүн бэнээр
Монгол хүн бэлгээр
Тэнэг хүн идсэнээ
Монгол хүн үзсэнээ
Товчилсон үг
БНХАУ — Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БНХИУ — Бүгд Найрамдах Хятад Иргэн Улс
МХСХ — Монголын Хятад Судлаачдын Холбоо
ХМНН — Хятад, Монголын Найрамдлын Нийгэмлэг
Үгийн гарал
From Classical Mongolian ᠬᠢᠲᠠᠳ (Qitad, “the Chinese; China”, plural), from Middle Mongol ᠺᠢᠲᠠᠳ (Kitad, “the Khitans”, plural), ultimately from Khitan 𘱿𘲫 (*qid ún). Compare also Buryat Хитад (Xitad), Kalmyk Китд (Kitd); Tuvan Кыдат (Kıdat), Khakas Хыдат (Xıdat); Southern Altai Кыдат (Kïdat); Kyrgyz Кытай (Kıtay), Kazakh Қытай (Qıtay), Karachay-Balkar Къытай (Qıtay); Old East Slavic Китай (Kitaj), Russian Кита́й (Kitáj); English Cathay; Uzbek Xitoy, Turkmen Hytaý; Chinese 契丹 (Qìdān).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.