аальгүй
Тайлбар
- 1.Намбагүй, сээтгэнүүр зантай, сээтгэнэх дуртай
- 1.Тавтиргүй, ааш муутай
Ойролцоо үг
Нийлмэл үг
аальгүй зан — сээтгэнүүр зан
аальгүй хүн — тавтиргүй хүн
Хэлц үг
Аальгүй хүн ажилгүй
Агсам морь хөлгүй
Омголон морь хөлгүй
Аальгүй хүн эмд унадаг
Агсам морь нүхэнд унадаг
Аальгүй хүүхэн аяга шаазан дээгүүр
Агсам морь айл хунар дээгүүр
Аальгүй хүүхэн инээмтгий
Ажилгүй хүн унтамхай
Аальгүй хүүхэн үгэнд унана
Агсам морь нүхэнд унана
Ажилгүй хүнийг зарагч олон
Аальгүй хүнийг жигшигч олон
Залхуу хүнийг зандрагч олон
Заваан хүнийг гологч олон
Аймхай морь үргэмтгий
Аальгүй морь ичимтгий
Аймхай амиа аврахгүй
Аальгүй нэрээ аврахгүй
Алиа болох гээд
Аальгүй сурчих
Аманцар морь авын шившиг
Аальгүй авхай гэрийн шившиг
Зүйр цэцэн үг
Аальгүйгээс хамаргүй нь дээр
Аальгүй хүн ажилгүй
Агсан морь хөлгүй
Аальгүй хүүхэн үгэнд унах
Агсам морь нүхэнд унах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.