ааш
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний зан авир, ааль
- 2.Муу зан
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcharacter, disposition, temper, behaviour
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ааш |
|---|---|
| Харьяалахын тийн | аашныW |
| Заахын тийн | аашийгW |
| Өгөх орших тийн | аашиндW |
| Гарахын тийн | аашнаасW |
| Үйлдэхийн тийн | аашаарW |
| Хамтрахын тийн | ааштайW |
| Чиглэхийн тийн | ааш руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ааш муутай — муу зантай
цэвэр ичимтгий ааш — эелдэг даруу зан
адайр ааш — ад мөрийн ааш
ааш нь олдохгүй — тогтворгүй зантай
Хэлц үг
аашны тулам — ааш ихтэй
аашны хөрөнгө — ааштай, ааш ихтэй
аашны сайхныг үзүүлэх — налиглах, долгинох
Ойрноос Должин аашны сайхныг үзүүлэх болж. Юу болсон юм болдоо.
аашны тулам/хөрөнгө — муухай ааштай
Манай энэ ч айлын жаахан нь гэж эрхэлсээр байгаад аашны тулам л болж байх шиг байна даа.
Ааш алдвал арван зоосны гарз
Аяг алдвал алтан зоосны гарз
Илүү аашилбал есөн зоосны гарз
Ааш гэж адасга
Зан гэж зараа
Ааш зангийн даруу нь дээр
Адуу малын тарган нь дээр
Ааш зангийн номхон нь сайн
Адуу малын тарган нь сайн
Ааш ихэдвэл хэрүүл болох
Наран хүрээлбэл салхи болох
Ааш муутайдаа гологдоно
Ажил муутайдаа хожигдоно
Ааш сайтай хүнтэй амьтан болгон ханилдаг
Амт сайтай идээнд хүн бүхэн ханардаг
Алба мэдэхгүй ноён алсын чөтгөр
Ааш муутай хүн олны чөтгөр
Ачаа ахадвал унааны зовлон
Ааш ахадвал биеийн зовлон
Тээш ахадвал тэрэг эвдэрнэ
Ааш ахадвал хэрэг эвдэнэ
Зүйр цэцэн үг
Арслангийн ааш хаванд таарахгүй
Гардийн шүүрэлт шаазгайнд тохирохгүй
Ааш гэж адсага
Зан гэж зараа
Ааш муутайдаа гологдоно
Ажил муутайдаа хожигдоно
Хоршоо үг
ааш араншин — зан авир
ааш бааш — элдэв авир, заль мэх
зан/зан ааш — зан авир
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.