агсам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Согтуу хүний өдүүлэх элдэв түрэмгий муу ааш
- 2.Морь малын довтлон тэмүүлэх зан
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | агсам |
|---|---|
| Харьяалахын тийн | агсмын |
| Заахын тийн | агсмыг |
| Өгөх орших тийн | агсамд |
| Гарахын тийн | агсмаас |
| Үйлдэхийн тийн | агсмаар |
| Хамтрахын тийн | агсамтай |
| Чиглэхийн тийн | агсам руу |
| Олон тоо | агсмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
агсам хүн — согтохоороо муу ааш гаргадаг хүн
агсам тавих — согтуу хүний аашлах
агсам зээрд — довтлон тэмүүлдэг зээрд морь
Хэлц үг
Аальгүй хүн ажилгүй
Агсам морь хөлгүй
Аальгүй хүн эмд унадаг
Агсам морь нүхэнд унадаг
Аальгүй хүүхэн аяга шаазан дээгүүр
Агсам морь айл хунар дээгүүр
Аальгүй хүүхэн үгэнд унана
Агсам морь нүхэнд унана
Агсам моринд уурга бүү алд
Аливаа хүнд үг бүү алд
Агсам морь амаргүй
Алиа хүн жаргалгүй
Агсам морь жороогүй
Айлчир хүн гуталгүй
Агсам морь эмээлдээ халтай
Ардаг хүн биедээ халтай
Агсам морь төвөгтэй
Архи уусан хэрүүлтэй
Агсам хүний цээж бага
Аргамжсан морины бэлчээр бага
Алиа морь авын гэмшиглэн
Агсам эхнэр насны гэмшиглэн
Алиа хүн авир үгүй
Агсам морь жороо үгүй
Алиа хүн амал үгүй
Алиа хүний ам нь зугаа
Агсам морины зуузай нь зугаа
Алиа хүүхдийн ул шиг
Агсам морины ам шиг
Арслангийн нуруун дээр
Эрвээлж юундаа тохирох вэ
Агсам хүний цээжинд
Эрдэм юундаа тохирох вэ
Архи уухыг мэдэхгүй
Агсам тавихыг мэдэх
Бардам ам ажилд галихгүй
Агсам зан ижилд нийлэхгүй
Онгироо хүн осолдох нь амархан
Агсам морь алжаах нь амархан
Хуусгануур морь сулд тоотой
- … болон өөр 1
Зүйр цэцэн үг
Агсам морь амаргүй
Алиа хүн жаргалгүй
Хоршоо үг
агсам согтуу — архи дарс ууж элдэв авир гаргах нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.