ад
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Самбаа заль, ов живтэй байдал
- 2.Бусдаас онцгой, этгээд, гажууд
- 1.Муу сүг, чөтгөр, үйлийн үрээр тохиох гай
- 1.ад бор амьт. (Төвд оронд тааралдах багавтар биетэй зээр).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdevil, evil spirit; nuisance, menace
- тэмдэг нэрsly; weird
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ад |
|---|---|
| Харьяалахын тийн | адын |
| Заахын тийн | адыг |
| Өгөх орших тийн | адад |
| Гарахын тийн | адаас |
| Үйлдэхийн тийн | адаар |
| Хамтрахын тийн | адтай |
| Чиглэхийн тийн | ад руу |
| Олон тоо | адууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адтай хүүхэд — сэргэлэн хүүхэд
ад мөрийн ааш — гажууд зантай
ад шүглэх — сэтгэл оюун гажих эвдрэх, ааш зан балайран хувирах
Хэлц үг
ад үзэгдэх — хүнд шоовдорлогдон дорд үзэгдэх
ад болох — зохисгүй муу явдал үйлдсээр хүнд муу хэлүүлэн шоовдорлогдож явах, тээр дараа болох
Чойдогийн Дашням гэж ёстой нэг гуниггүйхэн эр байсан сан. Архинд жигтэйхэн дуртайсан даа хөөрхий. Тэгээд авгай хүүхнүүдэд ад болно (С.Эрдэнэ, Зүүдний цагаан унага).
ад орших — хүүхдийн хэтэрхий алиархах буюу хачин сонин зан байдалтай болох
Үгүй, одоогийн хүүхдүүд бүр л ад оршчихсон юм шиг өдөр шөнөгүй яараад л байх юм. Юугаа бүтээж байгааг мэдэхгүй. Бид залуудаа ингэж солиорсон юм шиг явж үзээгүй боловч одоо болтол мөн амьдарч л байна шүү дээ (Малчинхүү, Шандын голын хөвөөнд).
ад үзэх — зэвүүцэн дургүйцэх, илүүд үзэх
Чамтай унтсанаас мэлхий өвөртөлж унтвал дулаахан байх аа. –Дэмий битгий донгос. Авааль нөхрөө ад үзэх нь үү дээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
ад [шоо] үзэх — шоовдорлох, гадуурхах
Норовын ээж хуучин нөхрөө ад шоо үзээд байдаг болсон гэж сонссон тухайгаа дандаа бодно (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
aд шүглэх — ааш зан балайран хувирах
Энэ эцгийгээ нэг хараарай. Сүүлийн үед бүүр өгч авахын ад шүглээд байгаа юм. Нэг мэдэхэд л таних танихгүй мал, эмээл хазаар болцорсон байх юм (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
ад элээтэй аашлах — адлах, хатан догшин, хажиг зожиг аашлах
Дандаа аашны сайхныг үзүүлнэ гэж хаа байхав. Эмэгтэй хүн болсон хойно ад элээтэй аашлалгүй л яахав.
Ад оршсон эм
Алаараа шороо цацна
Амьтны бага нь хортой
Ад (чөтгөрийн) алга нь хортой
Сайн бэр
Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээр орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт
Муу бэр
Ад тотгор нэмэх
Эд мал барагдах
Унгас ноос хийсч
Тэмээ туйлсан мэт
Зүйр цэцэн үг
Амьтанд ад
Адуунд чоно болох
Хоршоо үг
ад зэтгэр — адын бузар муу юм
ад тотгор — гай тотгор
ад чөтгөр — сүг чөтгөр
Үгийн гарал
From Proto-Mongolic *ada, likely a borrowing from Old Uyghur 𐽰𐽰𐽸𐽰 (ada, “menace”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.