Үндсэн хэсэг рүү шилжих

аз

нэр үг/at͡s/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠵᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Сэтгэл гүн ханамжтай, баяр баясгалантай байх сайн тохиолдол, зол завшаан

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfortune, luck

Тийн ялгал

Нэрлэхийн тийназ
Харьяалахын тийназын
Заахын тийназыг
Өгөх орших тийназад
Гарахын тийназаас
Үйлдэхийн тийназаар
Хамтрахын тийназтай
Чиглэхийн тийназ руу
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • аз болох — сайн тохиол болох

  • аз дайрах — зол завшаан учрах

  • азаа үзэх — сайн тохиол учрах эсэхийг үзэх

Хэлц үг

  • аз нь хаясан — аз нь дутсан; хийморь нь доройтох

  • азын тэнгэр царай буруулах — аз нь харих, ажил бүтэлгүйтэх

  • аз нь шовойсон — аз заяах

  • азын арван гурван тэнгэр таалах — зол завшаан таарах, азтай байх

  • аз хүү ирвэл ёоз хүүгээр цохино — аз байвал жижиг зүйлээр их юм хожно

  • сохор аз — гэнэтийн завшаан, санамсаргүй тохиох аз

  • аз дайрах/шовойх/ирэх — аз заяах, санаандгүй бүтэх, илүү азтай байх

    Аз дайрч эдэнтэй тааралдаад амь гарлаа (Б.Ринчен, Заан залуудай).

    Очоогүй ч гэсэн олон зуун зээр амь тавьсан гэдгийг би гадарлаж байна. Янзага, эцэнхий туранхай болон аз нь шовойсон хэд гурваас бусад нь бүгд цасан хунгараас амь гарч чадахгүй (Зян Рун, Чонон сүлд).

    Аз ирэхэд энэ шөнө таг харанхуй, хүн хүнээ олж харах байтугай гарын хурууг хамрын үзүүрт аваачихад ч үл үзэгдэнэ (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • аз мэдэх — зол завшаан л мэдэх, хувь тавиланд найдах

    Чэнь Жэнь гэрт орж шархандаа эм түрхэхийг хараад Гао Зянь Жун түүнийг явж тариа хийлгэ хэмээн шаардав. Чэнь Жэнь ч аз мэдэг гээд орхисонгүй... галзуугийн эсрэг вакцин тариулав (Зян Рун, Чонон сүлд).

  • аз [хийморь] нь гозолзох — их азтай байх

    Монгол монголдоо ёстой цог заль нь бадарч, аз хийморь нь гозолзож яваа идэр эрийн цог бүрдсэний дээр ташаанд арав үсэрдэг модон хуйтай маузер хэмээх буу зүүснээрээ морин дээр гармагц хөндөлдүү суун ташаа тулахгүй байж боломгүй болгосон байлаа (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • аз дутах/харих/хаях — хийморь нь доройтох, бүтэлгүйтэх

    Маргааш нь хичээл тармагц Чулууныг хэд хэдэн найзтайгаа дагуулаад төв дэлгүүр рүү явлаа. Аз дутахад хүсэхэд хясдаг хорвоод ганц мөрөөдөл минь болсон свитер байдаггүй (Миний Нарансолонго).

    Энэ жил чи маш их олз олно гэж мэд! гэхэд нь Данзан бэлэгшээн баярласнаа сая түүднеэ бурханд нь огт сүсэглээгүйгээ санан “ай даа үүнээс болон хамаг аз минь харьчихгүй байгаа даа” гэж бодоод сэтгэл зовов (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • аз хийморь арван зүгтээ дэлгэрэх — өөд эерэг болох, зол завшаан тохиолдох

    “Нямаа гуайн аз хийморь ч арван зүгтээ дэлгэрч байдаг юм даа” гэж Итгэлт хэлээд Эрдэнэ рүү нүдээ ирмэнэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • аз хүү байвал ёоз хүүгээр хожих/цохих — зол завшааныг ашиглах

    Аз хүү байвал ёоз хүүгээр хожно гэгчээр аманд сул орж байгаа юманд ганц эм хонь ч хамаагүй юу? (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • аз үгүйд айл нэг зоог хурал нэг хоол — залхуу хойрго хүн

    Аз үгүйд айл нэг зоог, хурал нэг хоол гэдэг. Хар өглөөгүүр хурал гэж дуудаж аваад арилах нь (Өдөнсамбуу, Хаврын халиа).

  • азаа үзэх/турших/сорих — аз мэдэг гээд эрсдэлтэй шийдвэр гаргах

    Би Александрын төв шоронгоос оргож зугтаж явтал Ангар мөрний таван алд шахам эгц эргэн дээр тулж ирлээ. Чингээд ёстой л азаа үзэх, эсхүл баригдах болов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • азгүй тахиа — үргэлж азгүйтэж байдаг хүн

    Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл дандаа азгүйтдэг. Би үнэхээр азгүй тахиа юм аа.

  • азын арван гурван тэнгэр таалах/азын тэнгэр ивээх — зол завшаан таарах, азтай байх

    Намайг азын арван гурван тэнгэр таалж байгаа бололтой. Ганзага хоосонгүй л буцах юм шиг байна.

  • азын тэнгэр гийх — баярлах

    Тэр жилийн ган л Аюурын хувьд азын тэнгэр гийсэн хэрэг байв (П.Пүрэвсүрэн, Өмхий хүрэн).

  • азын царай нааш хандах — азтай зүйл болох

    Гахай явган явсан муу ах чинь, азын царай нааш хандаж, хаврын эхэн сарын адгаар өнгөрч гарсан гаминтай тулалдаж, энэ хурдан буу, урт хутга, унаж яваа атан тэмээ, нөмөрч яваа дах олзолж аваад... (Б.Ринчен, Үүрийн туяа).

  • ↑ голио азаа үзэх

  • ↑ сохор аз

  • Аз нь ирэв үү

  • Эз нь татав уу (хатгав уу)

  • Аз нь хаяж

  • Эз нь дутах

  • Аз үгүйд айл нэг зоог

  • Хурал нэг хоол

  • Аз хүү байвал (ирвэл)

  • Ёоз хүүгээр цохино

  • Ард түмэнд мөхөл байдаггүй

  • Ажил тэмцэлд хязгаар байдаггүй

  • Аз жаргалд төгсгөл байдаггүй

  • Аж амьдралд дуусгал байдаггүй

  • Эз нь дийлнэ үү

  • Аз нь дийлнэ үү

  • Эз юм уу

  • аз юм уу

  • Аз юм уу

  • эз юм уу

  • Эзэн нь хичээвэл

  • Аз нь хичээдэг

Хоршоо үг

  • аз буян — буян хишиг

  • аз заяа — аз завшаан, зол учрал

  • аз жаргал — зол жаргал

  • аз хийморь — зол заяа, хийморь лүндаа

Үгийн гарал

Often paired and contrasted with эз (ez, “omen, fate”). Morphologically it looks like the Mongolic defective verb *a- (“be”) + -з (-z) (ᠵᠠ (ǰa) ) suffix, but the semantics are unclear.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.