азарга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Гурван наснаас дээш агтлаагүй эр адуу, хулан, тахь, луус, илжиг
- 2.Аливаа юмны том, хэт их
- 3.Нас гүйцсэн агтлаагүй гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтан
- 1.Монгол гэрийн ханын модыг матаж залах багаж;
- 2.Нумны гичрийн муруйг залах хэрэгсэл.
- 1.амьтанНэг төрлийн бяцхан бялзуухай.
- 1.эр адуу
- 2.нас бие гүйцсэн агтлаагүй эр морь
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | азарга |
|---|---|
| Харьяалахын тийн | азарганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | азаргад |
| Гарахын тийн | азарганаас |
| Үйлдэхийн тийн | азарганаар |
| Хамтрахын тийн | азаргатай |
| Чиглэхийн тийн | азарга руу |
| Олон тоо | азарганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
азарга адуу — нэг азарганы хураах гүү, түүнтэй ижилдэн явах адуун сүрэг, голдуу арваас гуч орчим тооны адуу байна
азарган үрээ — агтлаагүй үрээ
хур азарга — а.азарга тавьсан цагаас биед нь гар хүрээгүй эмнэг азарга; б.хур дэлтэй азарга
азарган бороо — том ширхэгтэй, ус ихтэй, түр зуурын ширүүн салхитай бороо
азарган цоор — урга. - хээрийн ногоо, иш нь хонгилтой, борлуулж иднэ
азарган тахиа — агтлаагүй эр тахиа
Хэлц үг
хөгшин азарга жороо сурах — хөгширсөн хойноо залуумсаг зан байдал гаргах
↑алаг азаргаа унаж байгаад, алаг азаргаа эрэх
↑ хөгшин азарга жороо сурах
Авдар муудвал аргал хийнэ
Азарга муудвал агт хийнэ
Ажиглаж үзэхэд
Азарга хээлтэй
Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад бэрх
Азарга байдсаа ялгадаг
Хүн төрлөө ялгадаг
Азарга унавал гүү хусарна
Ач хэлбэл тус харина
Азарга унасан хүн өдөртөө бардам
Авгай авсан хүн жилдээ бардам
Азарга унасан хүн давхимтгай
Архи уусан хүн бурамтгай
Азарга унасан хүн довтломтгой
Айраг уусан хүн хэхрэмтгий
Архи уусан хүн ам бардам
Азарга унасан хүн зам бардам
Архи уухад ам хазгай
Азарга унахад бие хазгай
Баз баздаа амраг
Азарга байдсандаа амраг
Баз баздаа янаг
Азарга баасандаа янаг
Өлөгчин нохой сүүлээ өргөхгүй бол
Азарга нохой хойноос нь шиншихгүй
Эхнэр авсан хүн жилийн бах
Азарга унасан хүн өдрийн бах
Зүйр цэцэн үг
Азарга байдсаа ялгадаг
Хүн төрлөө ялгадаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.