айл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нэг гэр, өрх
- 2.Зэргэлдээ орших, хамт нэг дор нутаглаж буй айл
Англи утга
- нэр үгhousehold; family
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | айл |
|---|---|
| Харьяалахын тийн | айлын |
| Заахын тийн | айлыг |
| Өгөх орших тийн | айлд |
| Гарахын тийн | айлаас |
| Үйлдэхийн тийн | айлаар |
| Хамтрахын тийн | айлтай |
| Чиглэхийн тийн | айл луу |
| Олон тоо | айлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айл буух — а.айл нүүж ирэх; б.гэрээ ойрхон барьж зэргэлдээ орших
айл нүүх — малынхаа бэлчээрийг сольж, нутаг сэлгэх
айлын хүн болох — хүнд очих, хадамд гарах
айл гэр болох — гэрлэх
айл хэсүүлэн хорих — хуучир. - XIIXIII зууны үед ялтанд дөнгө зүүж айл хэсүүлэн хорих шийтгэл эдлүүлэх
айлын хүн — а.зэргэлдээ орших айлын хүн; б.гаднын хүн
хот айл — а.нүүдэлийн соёл иргэншилийн эртнээс нааш хамтран амьдрах хэлбэр, - б.байгаль, улиралын шинжтэй суурьшах анхны архитектурын байгууламж, - б.хөдөлмөрийн хувиарт хамтран оролцох амьдралын шаардлагаас улбаалсан
Хэлц үг
айлын тогоо өнгийх — айлын юм идэх гэж горьдох
айл гэр болох — гэрлэх
Батмөнх цэргээс халагдаж ирээд, нутгийн охин Нандинтай айл гэр болж, хот руу шилжжээ.
айл өрх босгох — гэрлэх
Саяхан айл өрх босгосон Сүндэв, Юмжид хоёр ахрын хонь хайчлах уралдаанд оролцоно гээд... (Ө.Сумъяа, Зуны өдөр).
айлд очих — харьд мордох, хүний хүн болох
Балдан дархны охин айлд очих нь гэсэн яриа тарж, нутгийнхан... хүлээнэ (Б.Дарам, Хос мөнгөн бугуйвч).
айлын өрхний оосор татах — охин хүн айлын бэр болох
Ганц охин минь том болж, айлын өрхний оосор татах цаг нь болжээ.
айлын тогоо харах — айлын хоолноос идэхээр хүлээн сахих буюу айлын хоолны цагийг гэтэж байгаад тааруулж очих
Айлын тогоо харж, бор ходоодоо болгосоор л...
айлын үүд амраадаггүй — айлч, тэнэмэл
Гончигийн энэ хэдэн бор хүүхдүүд айлын үүд амраахгүй юм аа.
айлын хоймор — айл их хэсдэг, ёс дэглэмгүй хүн
Манай айлын хоймор бас л айлаа тойрохоор явсан байлгүй.
айлын хүн болох — хүнтэй суух
Намайг гадаадад сургуульд явах жил миний эгч айлын хүн болсон юм даа.
айлын шанаган доор аяга тосох — хүнд зарагдаж, хүний царай харж явах
Миний гэр бол өнгөрсөнд адаг ядуу бөгөөд миний аав ээж айлын шанаган доор аяга тосч аж төрж амьдарч явсан улс аа.
↑ аз үгүйд айл нэг зоог, хурал нэг хоол
↑ ачаалж амжаагүй айл шиг
↑ буянтай айлын цагаа хутгах
↑ хусамтай айл
Авсан эмтэйгээ хэрэлдвэл амрагаа барна
Айл аймагтайгаа хазалдвал талаа барна
Адуу зогсоолдоо сайхан
Айл зохицолдоо сайхан
Адуу зогсоолдоо
Айл дэмдээ
Ажил гэвэл ёолно
Айл гэвэл тойрно
Айл аймаг эетэй нь сайхан
Ах дүү найртай нь сайхан
Айл аймаг ахад хоригдох
Агт морь уурганд баригдах
Айл аймгийн амь нь нэг
Анжисны үхрийн дөрвөлж нь нэг
Ачсан үхрийн дөр нь нэг
Ачсан үхрийн төрөл нь нэг
Айл аймгийн амьсгаа нэг
Адуу малын бэлчээр нэг
Айл бассан хүн нөмгөнөөр орно
Адуу бассан хүн амгайвчаар унана
Айл гэрийн амь нэг
Хоршоо гэрийн хоол нэг
Айл гэрийн учрыг
Арьяабал ч шийдвэрлэж чадахгүй
Айл гэхэд арвага хийх
Ажил хийхэд татга хийх
- … болон өөр 51
Зүйр цэцэн үг
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг
Айлын тусыг нүүсэн хойно нь
Аавын тусыг үхсэн хойно нь
Айлын нохой гадагшаа хуцахад манай нохой дотогшоо хуцна
Айлтай таарахгүй амьтантай нийцэхгүй
Айлаас эрэхээр авдрандаа эр
Айл аймаг эетэй нь сайхан
Ах дүү найртай нь сайхан
Хоршоо үг
айл амин — айл амьтан
айл амьтан — айл гэр, хүн, амьтан
айл балгад — гэр балгад
айл бөлөг — гэр хотол
айл гэр — айл өрх
айл зуур — а.хөрш зэргэлдээ; б.гэр зуур
айл зэргэлдээ — хөрш зэргэлдээ
айл зэрэглээ — айл хөрш
айл өрх — гэр бүл
айл тосгод — гэр тосгод
айл улс — хөрш улс
айл хашаа — гэр хашаа
айл хунар — гэр хунар
хот айл — нэг дор буусан айлууд, нэг хороо хотныхон
айл хот — а.гэр орон; б.хөрш зэргэлдээ
айл хотол — айл хот нийтээр, бүгдээр
айл хөрш — айл зэргэлдээ
айл хүрээ — гэр хүрээ
айл аймаг — а.айл зэргэлдээ, хөрш зэргэлдээ; б.нутаг нуга нэгтэй
айл саахалт — ойрхон буусан айлууд; ойр зэргэлдээ
айл харалдаа — гэр харалдаа, хөрш зэргэлдээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.