аймаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн том үндсэн нэгж
- 2.Хүний төрөл угсаа, зан суртахуунаараа нэгдэн бүрэлдсэн холбоо
- 3.Юмыг төрөл анги болгосон хуваарь
- 4.Айлаас арай хол, саахалтаас арай ойр орших зай
- 5.байгалийн зүйлийн үндсэн бүлэг
- 6.улсын хамгийн том засаг захиргааны нэгж
- аймаг шинэ зам байгуулахаар төлөвлөсөн
Англи утга
- нэр үгtribe; province (of Mongolia); league (of Inner Mongolia); district (of Buryatia); kingdom
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | аймаг |
|---|---|
| Харьяалахын тийн | аймгийнW |
| Заахын тийн | аймгийгW |
| Өгөх орших тийн | аймагтW |
| Гарахын тийн | аймгаасW |
| Үйлдэхийн тийн | аймгаарW |
| Хамтрахын тийн | аймагтайW |
| Чиглэхийн тийн | аймаг руу |
| Олон тоо | аймгуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аймгийн сав — аймгийн бүх нутаг дэвсгэр, хил
монгол аймаг — монгол угсаатан
татаар аймаг — татаар угсаатан
амьтны аймаг — амьтны ертөнц
нарны аймаг — нар түүнийг тойрон эргэх том бага гараг, тэдгээрийн дагуул сүүлт од, солирын биетээс бүрдсэн тогтолцоо
Хэлц үг
Айл зэргэлдээдээ сайн
Аймаг холдоо сайн
Аймаг суувал амь нэг
Саахалт суувал санаа нэг
Сав суувал санаа нэг
Зүйр цэцэн үг
Айл зэргэлдээдээ сайн
Аймаг холдоо сайн
Айлдаа итгэмжтэй
Аймагтаа хүндтэй
Хоршоо үг
аймаг сум — Монгол улсын засаг захиргааны үндсэн нэгж
аймаг анги — албат анги
аймаг муж — албат муж) аймаг олон
аймаг олон — албат олон
аймаг отог — удам угсаа, газар нутаг зэргээрээ нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийг нэрлэх засаг захиргааны нэгж
аймаг угсаа — угсаа нэгдэл
улс/улс аймаг — а.улс орон; б.нэг ноёнд хамаарагдах бүлэг хүмүүс
аймаг хот — хотол даяар
аймаг хотол — хотол олноор
аймаг хошуу — нутаг хошуу
овог аймаг — нэг угсаанаас гаралтай хүмүүсийн нэгдэл
айл аймаг — а.айл зэргэлдээ, хөрш зэргэлдээ; б.нутаг нуга нэгтэй
Товчилсон үг
ГАААУДС — Говь-Алтай Аймаг дахь Анагаах Ухааны Дунд Сургууль
Үгийн гарал
From Classical Mongolian ᠠᠶᠢᠮᠠᠭ (ayimaɣ, “tribe”), from Middle Mongol [Term?] (“tribe”). Cognate with Buryat аймаг (ajmag), Kalmyk әәмг (äämg), Turkish oymak (Mongolic borrowing), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.