Үндсэн хэсэг рүү шилжих

алаг

тэмдэг нэр

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

тэмдэг нэр
  1. 1.
    Хоёроос дээш өнгө алаглан оролцсон байдал;
  2. 2.
    Хоёр ба хэд хэдэн өнгө бүхий амьтан, малын зүс
  3. 3.
    Жигд биш, янз янз

Тийн ялгал

Нэрлэхийн тийналаг
Харьяалахын тийналгийн
Заахын тийналгыг
Өгөх орших тийналагд
Гарахын тийналгаас
Үйлдэхийн тийналгаар
Хамтрахын тийналагтай
Чиглэхийн тийналаг руу
Олон тооалгууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • алаг ямаа — цоохор ямаа

  • хар алаг — хар зүсэнд цагаан өнгө оролцсон нь

  • хүрэн алаг — а.хүрэн зүсэнд цагаан өнгө оролцсон нь; б.нидрэгдэж цохигдсоны улмаас арьсанд үүсэх толбо

  • алаг булаг — а.алагтай адил; б.зүйл зүйлийн өнгө зүс тарлантан холилдсон нь

  • алаг мах — өөх мах алагласан

  • зарим газар муу ургасан тариа

  • алаг хорвоо — а.дэлхий; б.амьдрах ертөнц

  • алаг цоог — хааяа хааяа, энд тэнд, хэсэг бусаг

  • алаг ангир — амьт. - эрээн ангир

  • алаг ар — амьт. - нүдний цэцгий хар, толгой хүзүү, ар жигүүр цөм гялалзсан хүрэн өнгөтэй бялзуухай

  • алаг болжмор — амьт. - хар буюу хар бидэртэй, цагаан чандар холилдон ургасан болжмор

  • алаг мэлхий — шагайгаар мэлхийн биеийг дүрслэн өрөөд, шоо орхиж наадах монгол үндэсний нэг зүйл тоглоом

  • алаг хунчир — урга. - буурцагт ургамалд багтах говь нутгийн олон наст өвслөг хортой ургамал; эгц доошоо сууж ургасан үндэслэг шинжтэй, махирласан олон салаа иштэй, цайвар ногоон өнгийн жижиг навчтай, тэр нь саарал өнгийн үсээр бүрхмэл; цэцэг нь бүдэг ягаан өнгөтэй, олон толботой

Хэлц үг

  • алаг үзэх — хүнийг үзэл бодол, байр суурь, гарал үүслээр нь ялгаварлах

  • алаг азаргаа унаж байгаад, алаг азаргаа эрэх — дэргэдэх зүйлээ омтгойлох буюу эрж олохгүй

    Ээж нь бор тэрлэгээрээ тараг хучих гээд л хайгаад мунгинаад байсан чинь өөрөө өмсчихсөн байж шүү дээ. Нөгөө алаг азаргаа унаж байгаад, алаг азаргаа эрэхтэй адил юм боллоо.

  • алаг бөөрний холбоотой/холбоо сүлбээтэй — ах дүү, төрөл садны хэлхээ холбоотой

    Энэ нарт хорвоод эцэг эхээс хоёулхнаа үлдсэн алаг бөөрний холбоотой хүмүүс өнө удаан хагацлын дараа гэнэт уулзан учраад... баярлах ажээ (Л.Түдэв, Уулын үер).

  • алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий — ураг төрөл, төрөл садан, хамаатан садан, цус нэгтэй

    Уг нь бие биенээ харж хандаж баймаар санагдах юм. Бид чинь яалт ч үгүй алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий дээ.

  • алаг нүднээс бусад нь байх — элбэг, дэлбэг

    Хүний алаг нүднээс бусад нь байх болсон зах руу явсаар Жалбуу, нэг өдөр залуухан, биерхүү, сэтэлзэж сорголзсон соотгор чихтэй хөх саарал нохой хөтлөн иржээ (Б.Бааст, Алтайн хөх дөнөн).

  • ↑ аяга алаг үгүй

  • ↑ үхрийн алаг гаднаа, хүний алаг дотроо

  • ↑ хүний алаг

  • Адуу муу арав хувилах

  • Алаг шаазгай хорь шахтнах

  • Айл олон ч цоолго нэг

  • Алаг шаазгайн үүр нэг

  • Алаг азаргаа унаж байгаад

  • Алаг азаргаа эрнэ

  • Алаг бөөрийн холбоо

  • Ах дүү төрөл садны хэц сүлбээ

  • Алаг булаг адуунд байдаг

  • Андуу буруу аманд байдаг

  • Алаг даагын ал хүрч

  • Зурамны зоо шүүрэх

  • Алаг махны тасархай

  • Алтан ясны хэлтэрхий

  • Алаг нохой хуцах

  • Айлын хүн хэлцэх

  • Алаг нүдний андуу олон

  • Алтан дэлхийн атриа олон

  • Алаг нүдний харц нэг

  • Арам жадны барьц нэг

  • Ариун зүрхний лугшилт нэг

  • Алаг нүдний цөцгий мэт

  • Үнсэх хамрын заар мэт

  • Алаг нүдээ алдвал сэлбэхэд бэрх

  • Амраг нөхрөө гомдоовол сэргээхэд бэрх

  • Алаг уур огторгуйд тулж

  • Агтны тоос тэнгэр бүрхэх

  • Алаг үзэлтэй

  • Адгуу зантай

  • Алаг шаазгайг шагштал

  • Алтан нарыг таштал

  • Алдаа буруу гэгч амаар дүүрэн байдаг

  • … болон өөр 17

Зүйр цэцэн үг

  • Алаг үзэлтэй адгуу зантай

  • Алаг булаг адуунд байдаг

  • Андуу буруу аманд байдаг

  • Эх нь хээр алаг бол

  • Хүү нь шийр алаг

  • Аяганы алгаас

  • Адууны алаг дээр

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.