алах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амьтны амийг таслах, амийг нь хөнөөх
- 2.шилжсэн утгаЮмыг эвдэж сүйтгэх, баллах;
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрbaneful, mortal, homicidal, murderous
- дайвар үгmurderously
- нэр үгkilling, liquidation, slaughter, execution
- үйл үгto kill, assassinate, execute, massacre, murder, slaughter, slay, smite, put to death
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | алах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | аллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | алав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | алжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | алсан |
| Хэвшсэн нэр (-даг) | алдаг |
| Холбох нөхцөл (-ж) | алж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | алаад |
| Болзох нөхцөл (-вал) | албал |
| Хүсэх (-маар) | алмаар |
| Захирах (-аарай) | алаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | алахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
алах ял — гэмтнийг цаазаар аваачих
буудан алах — буудаж хороох
худал хэлээд намайг аллаа шүү — худал хэлж намайг их хохироолоо шүү
Хэлц үг
алаагүй баавгайн арьсыг хуваах — олоогүй олзыг хуваах
цусгүй алах — а.цус гаргалгүйгээр алах; б.хүнийг оргүй гүтгэж, хэрэгт унагах
↑ модон хутгаар үхэр алах
↑ цусгүй алах
↑ ямаа алах чээжинд
Авласан ангийн цусыг үздэг
Алах хүний үгийг авдаг
Аврах бурхан юм уу
Алах чөтгөр юм уу
Алах нь гэхэд айхгүй
Аврах гэхэд тоохгүй
Алах өвчин аалиар орох
Халдах өвчин хамраар орох
Алах үхрийн цусыг нь ав
Алагдах хүний үгийг нь ав
Алах хүн нялгар
Аврах хүн ёрхгор
Алах хүний ам үгийг асуудаг
Арилжих малын ам шүдийг үздэг
Алах хүний өчгийг ав
Алах малын хишгийг ав
Алах үхрийн дөрийг ав
Алах хүнийг гурван удаа хяна
Хэлэх үгийг гурван удаа бод
Алах хүнээс амыг ав
Үхэх хүний үгийг сонс
Үхэх хүний үгийг нь сонс
Алах малын цусыг нь ав
Зүйр цэцэн үг
Ална ч гэсэн мэдэхгүй
Аварна ч гэсэн мэдэхгүй
Албал ахадна
Алгадвал багадна
Хоршоо үг
алах талах — хүч хэрэглэн алж устган эд зүйлийг нь дээрэмдэх
алах хядах — үй олноор хөнөөх, үгүй хийх
Үгийн гарал
From Proto-Mongolic *ala-, compare Buryat алаха (alaxa), Kalmyk алх (alx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.