амлах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аманд хүргэх;
- 2.Ам гаргах, амгүй юманд ам бүхий болгох;
- 3.шилж. Ярих
- 1.Цохлон зааж авах, хэлсэндээ хүрнэ гэж биедээ үүрэг хүлээх
- 2.Илүү цолтой бөх, өөрийн барилдах хүнээ нэрлэн сонгох
- 3.Ам зөвшөөх, ам өгөх, тангараглах.
- 1.Хөхтөн амьтны үр зулзага эхээ анх хөхөж эхлэх
- 1.Бөсийг энгийн хэмжээгээр нь дөрвөлжлөх
- 1.Амсарлах, амсартай болгох, амсар хийх
- 1.Уулын амаар зорчих, уулын ам даган өгсөх.
Англи утга
- үйл үгto promise
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | амлах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | амлана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | амлалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | амлав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | амлажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | амласан |
| Хэвшсэн нэр (-даг) | амладаг |
| Холбох нөхцөл (-ж) | амлаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | амлаад |
| Болзох нөхцөл (-вал) | амлавал |
| Хүсэх (-маар) | амламаар |
| Захирах (-аарай) | амлаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | амлахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
муу амлах — бэлгэ дэмбэрэлгүй юм ярих
бөх амлах — цолоор илүү бөх нь барилдах бөхөө сонгож авах
хурга амлах — хурга эхээ анх хөхөж эхлэх
хүүхэд амлах — хүүхэд хөхөө анх хөхөж эхлэх
эхийн сүүгээр амлах — эхийнх нь сүүг анх хөхүүлэх
торго амлах — торго дөрвөлжлөх
хоргой амлах — хоргой дөрвөлжлөх
аяга амлах — аяганы амсарт чимэг хийх, мөнгөлөх
торх амлах — торхонд амсар хийх, цагариг хийж бэхлэх
Хэлц үг
↑хар амлах
↑ усан амлах
Зүйр цэцэн үг
Амлах I үйл. #Аманд хүргэх; #Ам гаргах
Хэлсэндээ хүрнэ гэж биедээ үүрэг хүлээх: буян амлаж
Бурхан бүтээх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.