амтай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ам бүхий юм
- 2.Уран цэцэн үгтэй, хэлэмгий, аманцар
- 3.яриаОнцын чадалтай, сайн
- 4.яриаХарилцан дайсагнах тавилантай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амтай |
|---|---|
| Харьяалахын тийн | амтайн |
| Заахын тийн | амтайг |
| Өгөх орших тийн | амтайд |
| Гарахын тийн | амтайгаас |
| Үйлдэхийн тийн | амтайгаар |
| Хамтрахын тийн | амтайтай |
| Чиглэхийн тийн | амтай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шувууны хоёр амтай буу — шувуу агнах зориулалттай хоёр ам бүхий буу
амтай хүүхэн — аманцар хүүхэн
бэлэн амтай — худлаа амладаг
шарханд амтай эм — шарх сорвийг дор нь эдгээдэг эм
элээ могойд амтай — элээ могойн дайсан
Хэлц үг
Амтай толгой нь өмнөшөө харж
Алхах хөл нь хойшоо хандах
Амтай хүүхнийг
Авдарт хийвч дарагдахгүй
Хоршоо үг
амтай хамартай — а.эрүүл саруул; б.бэлэн зэлэн үгтэй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.