амуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Будаа тарианы ерөнхий нэр
- 1.Бүх төрлийн шар будааг хэлнэ. Энэ үгийг өвөр монголчууд “ам” гэж дуудна, ар монголчууд “амуу” гэж дуудна. Хуурай шар будаа буюу хуурсан будааг “Монгол ам” гэж бас хэлдэг. Шар будааг бичгийн хэлэндээ “хоног” гэж хэлдэг. Хоног нь дотроо бог будаа, хуурсан будаа зэрэг төрөл зүйлүүдтэй.
- 1.амуу цэцэг урга. (Иш өндөр, навч тонхуу ногооны навчирхуу, үр ихтэй таримал эмийн найрлагад орох цэцэг, бүх биед нь цагаан шүүс буй, улаан, ягаан, цагаан өнгийн дөрвөн хэлтэстэй цэцэг дэлгэрэн, хар тамхины түүхий эд болно).
- 1.арвай, улаан буудай, эрдэнэ шиш гэх мэт үр тарианы ургамлын хуурай үр жимс
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амуу |
|---|---|
| Харьяалахын тийн | амууны |
| Заахын тийн | амууг |
| Өгөх орших тийн | амууд |
| Гарахын тийн | амуунаас |
| Үйлдэхийн тийн | амуугаар |
| Хамтрахын тийн | амуутай |
| Чиглэхийн тийн | амуу руу |
| Олон тоо | амуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амууны цувруул — тариа юүлэх хэрэгсэл
Зүйр цэцэн үг
Тарих амуугүй байтлаа бялзуухайд идүүлэх амуутай
Амуугаа үзэж
Усаа хий
Хоршоо үг
амуу будаа — тариа будаа
амуу буурцаг — будаа буурцаг
амуу тариа — будаа тариа
амуу хүнс — хүнс тариа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.