амьд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үхээгүй, амьд байгаа
- 2.шилжсэн утгаБодтой, идэвхтэй, хөдөлгөөнтэй
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амьд |
|---|---|
| Харьяалахын тийн | амьдын |
| Заахын тийн | амьдыг |
| Өгөх орших тийн | амьдад |
| Гарахын тийн | амьдаас |
| Үйлдэхийн тийн | амьдаар |
| Хамтрахын тийн | амьдтай |
| Чиглэхийн тийн | амьд руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амьд амьтан — амьтай амьтан
амьд байгаль — шим ертөнц
амьд гарах — аюул ослоос мэнд гарах
амьд жишээ — бодот баримт бүхий жишээ
амьд тоглолт — ам барихгүй, хөгжмийн бичлэг тавихгүйгээр хөгжмөө тоглож, дуугаа дуулах тоглолт
амьд хөгжимтэй дуулах — хөгжмийн бичлэг тавилгүй хөгжмөө тоглож дуулах
амьд хэл — а.ард түмний ярьж хэлэлцэж байгаа хэл; б.шилж. дайн тулалдааны үед дайсны талаас олзолж авсан хүн
Хэлц үг
амьд хүн — ажилсаг, золбоотой хүн
амьд арзайж, мэнд мэлтийх — амьдрал хэвийн үргэлжилж байх
Амьд арзайж, мэнд мэлтийгээд хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна даа.
амьд бурхан — аврал, өршөөл, ивээл таалал ихтэй хүнийг хүндэтгэн нэрлэж хэлсэн үг
Ингэж хэлсэн тэр хүн нь халх даяарт амьд бурхан гэж алдаршсан Жалханз хутагт байх тул нөгөө хүн гараа яаран хойш татлаа (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
амьд хүний алга тэнийлгэж үзээгүй — харамч, нарийн, бэрд зан
Миний л мэдэх, амьд хүний алгыг тэнийлгэж үзээгүй хахир хатуу хүн дээ энэ хөгшин чинь.
амьд хэл — дайн тулалдааны үед дайсны талаас олзолж авсан хүн
Тагнаж мэдэх, амьд хэл олзлох тухайгаа нэгд нэгэнгүй нарийвчлан бодлоо (Ш.Цэнд-Аюуш, Адтай Мятав).
амьд явах хоногийн тоо гүйцэх — үхэх
Өвгөн хар цагаан дуугуй хэд алхсанаа, –Энэ бид хоёрын нартад амьд явах хоногийн тоо гүйцжээ. Хэн нь түрүүлдэг юм бол доо (Х.Зандраабайдий, Ганцаардлын гаслан).
амьдаар нь хатаах — зовоох, тарчлаах
Эрдэнийг барьж Луу Гүний хошуу тамганд хүргүүлэх зар гаргаж, баригдаж ирсэн цагт нь Галсангаар гэрч болгон өдрийн дээрмийн хэрэгт унагааж, Бадарчийн гарт өгөөд амьдаар нь хатаахаар шийджээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
амьдаар нь шарах — хүнийг ичээх, ичгэвтэр байдалд оруулах
Энэ Готов гэж нэг шооч амьтан. Дээр найран дээр намайг амьдаар минь шарсан шүү дээ.
амьдын там — хатуу хэцүү аюул зовлон
За тэгээд зуны ид халуун шатах үеэр шумуул олшроод ирэх юм бол амьдын там гэж түүнийг хэлэх байх (Зян Рун, Чонон сүлд).
амьдын хагацал — амьддаа дахин учрахгүйгээр холдох
Ээж чинь яахав! Нэг насаараа амьдын хагацал үзэж, амьд хүнийг үхсэн хүний оронд хүлээж хатаж бэтгэрч үзлээ (Аянга буусан мод).
амьдын хүүр үхсэний сүг — турж туйлдаад дөнгөж хүний дүртэй л үлдсэн байдал
Тэгтэл, чи намайг үхэж гэж санав уу? та нарын үйл лай чинь ирэхэд би амьдын хүүр, үхсэний сүг болоод хүрч ирлээ дээ гэж ёжилсонд эр эм хоёрын царай хохимой цагаан болж гэнэ (М.Гаадамба, Өвийн хайрцаг).
Амьд амьтан аргаа олдог
Алтан хараацай үүрээ засдаг
Амьд хүн аргаа олдог
Үхсэн хүн төрлөө олдог
Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой
Алаг үхрийн бөгсөнд янтайтай
Алсан мах шөлтэй
Амьд хүн байгаад шээсэндээ хоригдоно уу
Амьд хүн шээсэндээ хоригдож үхэхгүй
Амьд хүн
Аминаасаа уйддаггүй
Амьд хүнд тусгүй
Үхсэн хүнд мааньгүй
Амьд хүнд үг дагаж гүйхээр
Үхсэн хүнд дэр болж хэвт
Амьд хүний аяг уруугаа
Амьд хүний гэрч болохоор
Үхсэн хүний дэр бол
Амьд хүний
Ая олддоггүй
Амьд хүнийг дагахаар
Үхсэн хүнийг үүр
Амьд цагт мартахгүй
Амиа тавивал мэдэхгүй
Амьд явах сайхан
Амь тэжээх хэцүү
Амьд явахад зул
Амиа тавивал ул
- … болон өөр 14
Зүйр цэцэн үг
Амьд хүн аргатай
Аргалын гал цогтой
Амьд хүний гэрч болохоор
Үхсэн хүний дэр бол
Амьд явбал
Алтан аяганаас ус ууна
Муу амьд явахаар сайн үхсэн нь дээр
Алдаж онодог нь амьд хүний ёс
Хоршоо үг
амьд амгалан — амар амгалан
амьд мэнд — эрүүл саруул, өвчин зовлонгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.