амьдрал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан, ургамлын төрж бий болохоос үхэж мөхөх хүртэлх үеийн амьд ахуй байдал
- 2.Нийгэм, хүний янз бүрийн хүрээнд илрэх үйл ажиллагаа
- 3.Биднийг хүрээлэн байгаа бодот байдал;
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlife; existence
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | амьдрал |
|---|---|
| Харьяалахын тийн | амьдралынW |
| Заахын тийн | амьдралыгW |
| Өгөх орших тийн | амьдралдW |
| Гарахын тийн | амьдралаасW |
| Үйлдэхийн тийн | амьдралаарW |
| Хамтрахын тийн | амьдралтайW |
| Чиглэхийн тийн | амьдрал луу |
| Олон тоо | амьдралуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
амьтны амьдрал — амьтны амьд явах хэлбэр
ургамлын амьдрал — ургамлын ургах үржих хэлбэр
амьдралаа холбох — гэр бүл болох, ханилан суух
гэр бүлийн амьдрал — гэр бүлийн аж төрөл
нийгмийн амьдрал — нийгмийн хөгжил дэвшил
амьдрал дээшлэх — амь зуулга дээрдэх
амьдралын баталгаажих түвшин — ард иргэдийн тухайн нийгэмд амьдрах баталгааг илэрхийлсэн үзүүлэлт
амьдралын өртөг — амь зуулгын өртөг
амьдралын түвшин — хүний амьдралын хэр хэмжээ
Хэлц үг
амьдралаа холбох — гэрлэх, ханилан суух
Тийм хүн энэ насанд дахиад яав ч олдохгүй, ерөөсөө тийм ганцхан сайхан хүнийг олж амьдралаа холбох хувь тавилантай төрсөн гэж өөрийгөө бодсон (С.Эрдэнэ, Дөрвийн бодол).
амьдралыг нь таслах — амин зуулгыг нь үгүй хийх
Тэр зорилгыг давсан хүний гар дээр байгаа гэсэн сангийн малыг хурааж авч, амьдралыг нь таслана гэж нярав Ламба гуай гэгээний зарлигаар далайлган тушаасан гэнэ шүү (Б.Ринчен, Үүрийн туяа).
амьдралын эргүүлэгт живүүлэн алдах — юм юманд уруу татагдахаа дөхөх
Ганц хүүгээ цэрэгт мордуулж, их хотын амьдралын эргүүлэгт живүүлэн алдсанаас хойш Сүрэн чавганц зам хөлийн энэ Овоотоос буурь салгасангүй, үеэ мултарч, үсээ цайтал хоног тоолж яваа үйлтэй амьтан (С.Пүрэв, Насны чагтага).
↑ утаатай шар амьдрал
Ажил сайтын
Амьдрал сайн
Амьдрал ядуутай
Ахар богино чацтай
Тансаг сүрэг таван хошуу
Амьдрал жаргалын дээж
Таж магнаг
торго хоргой
Эдлэл өмсгөлийн дээж
Хоршоо үг
амь амьдрал — ахуй амьдрал
аж амьдрал — ахуй амьдрал
амьдрал/амьдрал ахуй — аж төрөл
Үгийн гарал
амьдра- (amʹdra-, “to live”) + -л (-l).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.