анах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эдгэрэх
- 2.Битүүрэх
- 3.Хагарч салсан юмны ан цав өөр хоорондоо барьцалдах.
- 1.Сэрэмжлэх, болгоомжлох, цэнэх
- 2.Ямар нэг юм болохыг отох, хүлээх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | анах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | анана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | аналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | анав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | анажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | анасан |
| Хэвшсэн нэр (-даг) | андаг |
| Холбох нөхцөл (-ж) | анаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | анаад |
| Болзох нөхцөл (-вал) | анавал |
| Хүсэх (-маар) | анамаар |
| Захирах (-аарай) | анаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | анахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өвчин анах — өвчин илаарьших
шарх анах — шарх битүүрэх
анаж явах — болгоомжилж явах
анаж барих — отож хүлээж байгаад барих
Зүйр цэцэн үг
Мэсийн шарх анадаг
Үгийн шарх анадаггүй
Арвилж явбал аминд тустай
Анаж явбал ажилд тустай
Хоршоо үг
анах отох — ямар нэгэн зүйл болохыг тандан хүлээх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.