ангир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанМонгол орны бүх нуур, гол, булаг, шанд, задгай ус бүхий газар цаг цагаар сэлгэн нүүж, өндөглөн зусдаг нүүдлийн шувуу, цайвар толгойтой, голдуу гал шар биетэй, эрэгчин нь хүзүүндээ хар цагариган судалтай, усанд умбах, хөвөхдөө чадамгай; лам шувуу
- 1.Улбар шар өнгө
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ангир |
|---|---|
| Харьяалахын тийн | ангирын |
| Заахын тийн | ангирыг |
| Өгөх орших тийн | ангирт |
| Гарахын тийн | ангираас |
| Үйлдэхийн тийн | ангираар |
| Хамтрахын тийн | ангиртай |
| Чиглэхийн тийн | ангир луу |
| Олон тоо | ангирууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ангирын хөл — урга. - янз наанги цагаантай адил, төмс нь улаан, цагаан хоёр зүйл бий, чанаж идэхэд амттай
ангир шар — улбар шар өнгө
ангир — шар
уураг — төрсний дараах эхний хоёроос гурван хоногт ялгарах уураглаг өтгөн сүү
Хэлц үг
Ангир уургийг ээжээс хүртдэг
“А” үсгийг багшаасаа сурдаг
Арван сар гэдсэндээ эс тээвч
Ангир шар уургаа эс хөхүүлэвч
Ар өврийгөө элээж
Арван дээрх будаагаа өгч өсгөсөн хойно ялгаагүй
Хоршоо үг
ангир галуу — усны шувууд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.