анх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тугтам, хамгийн түрүүн, тэргүүн, эхний
Англи утга
- нэр үгbeginning; origin
- тэмдэг нэрfirst; primal, original; elementary, primary
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | анх |
|---|---|
| Харьяалахын тийн | анхны |
| Заахын тийн | анхыг |
| Өгөх орших тийн | анханд |
| Гарахын тийн | анхнаас |
| Үйлдэхийн тийн | анхаар |
| Хамтрахын тийн | анхтай |
| Чиглэхийн тийн | анх руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
анхны он — тэргүүн он
анх сийвэн — ургамал, амьтны бие махбодын эсийн үндсэн эд; протоплазм
анх удаа — эхний удаа
анхны голомт — шинэ байгууллага, үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсон газар
анхны мэдэгдэхүүн — юуны урьд мэдвэл зохих зүйл
анхны шувуу — амьт. - тагтааны чинээ биетэй, сүүл нь хорин үе ястай, өд нь сахлаг, амандаа шүдтэй, жигүүртээ гурван салбар хумстай, эртний сөнөсөн шувуу
анхан од — зурхай. - тэнгэрийн олон оддыг тэдний гэрэл хэмжээгээр хорин анги болгож хуваасны түрүүчийн зургаан анги дахь оддын нэр, энгийн нүдэнд харагдана, үүний нэгдүгээр ангийн оддыг цөм анхан од гэх бөгөөд бүгд хорь болно
анхан шатны дамжаа — албан бус сургалтын хүрээнд тухайн ухагдахууны тухай мэдлэггүй хүмүүст зориулсан сургалт
Хэлц үг
Алсын замыг хөөхөд
Анх алхмаас эхэлнэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.