араа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны соёоноос хойших том шүд
- 2.Өрөлбө, хайч зэрэг хавчих юмны зуух ааг газар;
- 1.араа тоть амьт. (Америк тивийн халуун орны тоть, өвөггүй, өнгө улаан, хөх, ногоон холимог, гоёмсог өдтэй, махыг нь хүнсэнд хэрэглэнэ).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmolar; tooth of a gear; gearwheel, cogwheel
- нэр үгonly used in араа тоть (araa totʹ, “ara”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | араа |
|---|---|
| Харьяалахын тийн | арааны |
| Заахын тийн | арааг |
| Өгөх орших тийн | араад |
| Гарахын тийн | араанаас |
| Үйлдэхийн тийн | араагаар |
| Хамтрахын тийн | араатай |
| Чиглэхийн тийн | араа руу |
| Олон тоо | араанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
агт араа — хорин наснаас хойш ургах угийн араа
арааны шүлс гоожих/арааны шүлс асгарах — а.амтархах зэрэгт шүлс ихээр гарах; б.шилж. юманд хорхойсон шунах
араа солих — хүрдний зэрэглэлийг солих
араа шүд — хэрчлээст шүд
хурдны араа — хурдны хайрцаг
Хэлц үг
араандаа зуух — муу санах, хорсол өвөрлөх, өширхөх, занах
арааны шүлс асгарах — шунах
Араанаас чихэртэй шүлс асгараад оршуулгын ганц нэг хундага юм олдож магадгүй гэж бодогдоод явчихлаа (Ж.Дашзэгвэ, Хүйтэн чулуу).
араагаа зуух — хорсох, хорсон занаж ажиг дарах
Итгэлт энэ тухайгаа хэнд ч хэлээгүй бөгөөд нүүрэн дээрээ Батад юм санаагүй юм шиг дүр үзүүлэвч цаанаа араагаа зууж элдвээр хавчдаг болов (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
арааны шүд нь бүтэх — муу юмны хүчин гүйцэж хор бүрдэх байдлын дүрслэл
...бушуу шаламгай бүргэд түүнийг эргэж завдалгүйгээр гүйн босоод хөлөөс нь даврин авсанд л мужаан нэг тонгорч авсан боловч арааны шүд нь бүтсэн энэхүү амьтан амны сүү нь арилаагүй хүүхдийг юу байх билээ (Цагаанлянхуа, Талын бүргэд).
↑ хорхойтой араандаа зуух
Арван гурав хүрвэл
Араа шүд сольдог
Хоршоо үг
араа соёо — үүдэн шүднээс хойших шүд
араа хумс — шүд хумс
Үгийн гарал
From *araxa, a common form of Proto-Mongolic *arïxa, perhaps from Proto-Turkic *aŕïg. Compare Bonan are dung, Turkish azı (“molar”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.