арай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өчүүхэн төдий, ялимгүй бага
- 2.Үгүйсгэх үгтэй нийлж даанч, эгээ ч гэсэн утга илтгэнэ
- 3.Хугацаатай үйл ажлын хугацаа ойртож шахамдсаныг заахад хэрэглэнэ
- 4.Бараг, дөхөм
Англи утга
- дайвар үгa bit, slightly; barely; hardly; almost, practically
Нийлмэл үг
арай дутах — ялимгүй дутах
арай дээр — ялимгүй дээр
арай хурдан — ялимгүй хурдан
арай үгүй байлгүй — даанч үгүй байлгүй
арай ч дээ — даанч дээ
арай тэгэх хүн биш — эгээ ч тэгэх хүн биш
арай гэж — дөнгөж
арай амжихгүй — бараг л амжихгүй
Хоршоо үг
арай чамай — дөнгөн данган, арай хийж
арай чүү — чадан ядан
Үгийн гарал
Cognate with Buryat арай (araj) and Kalmyk әрә (ärä), likely a variant of more widely attested Proto-Mongolic *aran. Perhaps related to Proto-Common Turkic *hāz (if from earlier Proto-Turkic *hāŕ). Compare Daur araang (“barely, slightly”), Turkish az (“few, a bit”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.