арвай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалСүрэл түрүүт амуу тариа, үрээр нь гурил хийх, шар айраг исгэх, охь нэрэх, мал тэжээх зэрэг олон зүйлээр ашиглана, таримал арвайг зусах, өвөлжих гэсэн хоёр янзаар тариална
- 1.амьтанЖижиг биетэй нэгэн зүйл тэжээвэр адуу.
- 1.Сарваалж.
- 1.арвай будааны үр тариа
Англи утга
- нэр үгbarley; a small domestic breed of horse
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | арвай |
|---|---|
| Харьяалахын тийн | арвайн |
| Заахын тийн | арвайг |
| Өгөх орших тийн | арвайд |
| Гарахын тийн | арвайгаас |
| Үйлдэхийн тийн | арвайгаар |
| Хамтрахын тийн | арвайтай |
| Чиглэхийн тийн | арвай руу |
| Олон тоо | арвайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арвай тарих — арвай суулгах
арвай үслэх — арвайн нимгэн хальсыг цэвэрлэх
арвайн гурил — арвай нүдэж цайруулан хийсэн гурил
арвай ногоо — урга. - иш нь шулуун, навч нь зууван, өндгөлжин хэлбэртэй, баг цэцэгтэй, өвс нь эмд ордог нэг наст өвс
Хэлц үг
Аашаа дарвал бүтдэг
Арвай таривал ургадаг
Шилээ дарвал бүтдэг
Шиш таривал ургадаг
Алт мөнгө бол чулуу
Арвай будаа бол амьдрал
Арвай буудай их ч
Араатан амьтанд тусгүй
Арвай таривал ургана
Авгай авбал жаргана
Шиш дарвал ургадаг
Арвай дарвал ургадаг
Хоршоо үг
арвай будаа — амуу тариа
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠠᠷᠪᠠᠢ (arbai), from Middle Mongol ꡝꡘ ꡎ (ʼʼr-b /arba/), from Proto-Mongolic *arbaï, from Proto-Turkic *arpa.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.