ардчилал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг тунхаглан, иргэдийн эрх чөлөө, тэгш эрхийг хүлээн зөвшөөрдөг засаглал, нийгэм, улс төрийн зохион байгуулалтын хэлбэр
- 2.Олон түмний тэгш эрх, ил тод байдлыг хангах, аливаа хамт олон буюу байгууллагын арга барил
- 3.ардчилсан зүйл хийх үйл ажиллагаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdemocracy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ардчилал |
|---|---|
| Харьяалахын тийн | ардчиллын |
| Заахын тийн | ардчиллыг |
| Өгөх орших тийн | ардчилалд |
| Гарахын тийн | ардчиллаас |
| Үйлдэхийн тийн | ардчиллаар |
| Хамтрахын тийн | ардчилалтай |
| Чиглэхийн тийн | ардчилал луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ардчиллыг дээдлэх — цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг дээдлэх
Ардчилсан холбоо — Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон сайн дурын үндсэн дээр нэгдсэн хүмүүсийн намын бүлэглэл
ардчилсан хөдөлгөөн — Монголын нийт ард түмэнд оюун санааны эрх чөлөө олгосон томоохон үйл явдал
ардчилсан чөлөөт сонгууль — бүх нийтээрээ тэгш эрхтэйгээр сонгуульд оролцох нь ард түмний бүрэн эрхт байдал удирдлагын үзэл санааг хэрэгжүүлэх гол хэрэгсэл
ардчиллыг дэмжих — цөөнх нь олонхдоо захирагдах зарчмыг дэмжих
хэвлэлийн ардчилал — чөлөөтэй хэвлэн нийтлэх эрх
Хэлц үг
ардчиллын алтан хараацай — 90ээд оны ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцогч
ардчиллын далбаан дор — ардчиллын нэрээр улс төрийн талаар хоосон хийрхэж зүй бус авир гаргах байдал
Товчилсон үг
ААШДХ — Азийн Ардчилал, Шинэчлэлийг Дэмжих Холбоо
АХС — Ардчилал Хөгжлийн Сан
Үгийн гарал
ардчил- (ardčil-) + -л (-l)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.