Үндсэн хэсэг рүү шилжих

архи

нэр үг[æ̝r̥x]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠠᠷᠢᠬᠢ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Цагаа, тариа будаа болон жимсний шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа
  2. 2.
    Цэвэршүүлсэн этилийн спиртийг устай найруулж, идэвхжүүлсэн нүүрсээр үйлдвэрийн аргаар боловсруулсан согтууруулах ундаа

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгliquor

Тийн ялгал

Нэрлэхийн тийнархи
Харьяалахын тийнархины
Заахын тийнархийг
Өгөх орших тийнархид
Гарахын тийнархинаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнархитай
Чиглэхийн тийнархи руу
Олон тооархинууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • монгол архи — сүү, таргийг исгэн нэрсэн архи, шимийн архи

  • нэрмэл архи — а.монгол архи, шимийн архи; б.будааны шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа

  • жимсний архи — жимс исгэж гаргасан согтууруулах ундаа

  • шимийн архи — малын сүүний айргаас нэрж гаргасан монгол үндэстний архи

  • архины лүү — а.архи агуулах, бургасаар сүлжиж хийсэн нэгэн зүйл сав; б.шилж. архи хэтэрхий их уудаг хүн

  • цагаан архи — улаан буудайнаас гарган авсан согтууруулах хатуу ундаа

Хэлц үг

  • архинд ам нь халах — архи их ууснаас болж, дэмий сагсууран ярих

  • архины андуу, сархадын сандуу — архи дарс ууснаас болж, болчимгүй байдал гаргах нь

  • архины лүү/хөнөг — (үл тааш.) архи их уудаг хүн

    Энэ муусайн архины хөнөгүүд миний тухай ярьж байгаад намайг ороод ирэхлээр дооглон инээцгээж байгаа вий...” гэж Чойронз бодов (Л.Түдэв, Нүүдэл суудал).

  • ↑ аман архи уух

  • Аарц уусан дотроо

  • Архи уусан гадагшаа

  • Авга муу гээд алахгүй

  • Архи муу гээд асгахгүй

  • Агсам морь төвөгтэй

  • Архи уусан хэрүүлтэй

  • Ажил гэхэд “-Ой”

  • Архи гэхэд “-Аль”

  • Ажил хөдөлмөр гэхэд хүний хойно

  • Архи мах гэхэд хүний өмнө

  • Ажил — эрхэм

  • Архи — адаг

  • Азарга унасан хүн давхимтгай

  • Архи уусан хүн бурамтгай

  • Айл хайх албатай

  • Архи уух ажилтай

  • Айл хэсэх дуртай хүн гараа хаяламтгай

  • Архи уух дуртай өвгөн сахлаа имрэмтгий

  • Алжуу залхуу амьдралд харш

  • Архи тамхи биед харш

  • Ан хөөвөл тогоо дүүрнэ

  • Архи хөөвөл толгой дүйрнэ

  • Арван настай хүүхэд үзсэнээ

  • Архи уусан хүн үнэнээ

  • Архи алмайтай

  • Тамхи талимаатай

  • Архи арван гурван жолоотой

  • Ах дүү нар нэг л жолоотой

  • Тамхи тавин гурван ташууртай

  • Архи арван замтай

  • Тамхи таван замтай

  • Архи арван нас тална

  • Тамхи таван нас үрнэ

  • Архи арван үг илүү хэлүүлэх

  • Тамхи таван үг илүү хэлүүлэх

  • Архи ахадвал барс

  • … болон өөр 74

Зүйр цэцэн үг

  • Архин дээрээ арслан бар

  • Архиа гарахаар алаг бяруу

  • Архи арван гурван жолоотой

  • Архи арван насны хулгайч

  • Тамхи таван насны хулгайч

  • Сохор үхэрт худаг бүү таниул

  • Согтуу хүнд архи бүү үзүүл

Хоршоо үг

  • айраг/айраг архи — цэгээ болон сархад

  • архи алш — дарс мах

  • архи дарс — согтууруулах ундаа

  • архи нанчид — архи дарс

  • архи өнгө — архи хүүхэн, өнгө дарс

  • архи сархад — архи дарс, хатуу сархад

  • архи ууш — архи, дарс, ундаа тэргүүтэн

  • архи цэгээ — архи айраг

Товчилсон үг

  • АПК — Архи, Пивоны Комбинат

  • АПУ — “Архи, Пиво, Ундаа” [хувьцаат компани]

  • АПҮ — Архи, Пивоны Үйлдвэр

  • САПУ — Спирт, Архи, Пиво, Ундаа

  • САҮЗ — Спирт, Архи Үйлдвэрлэгчдийн Зөвлөл

Үгийн гарал

From Classical Mongolian ᠠᠷᠢᠬᠢ (ariqi), from Middle Mongol [Term?], from Arabic عَرَقٌ (ʕaraqun), probably via Turkic.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.