асах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өндөр өөд авиран гарах
- 2.Хувцсанд зөөлөн юмны наалдан тогтох
- 3.Хүүхэд өвөр өөд авиран эрхлэх
- 4.шилжсэн утгаБусад руу үг хэлээр дайрах, үсчин уурлах
- 1.Шатах, ноцох
- 2.Алив техникийн хөдөлгүүр болон, цахилгаан багаж хэрэгслэлийг цахилгаан гүйдэлд залгах
- 3.шилжсэн утгаУрам зориг, бодол, шохоорхол бий болох
- 4.шилжсэн утгаХилэгнэх
- 5.шилжсэн утгаДурлан шимтэх; хорхой нь асах (амтших, шунах).
Англи утга
- үйл үгto burn, to catch fire; to turn on, to start (of a device); to flare up, to become enraged, to lash out
- үйл үгto cling to, to latch on; to climb; to stick (of an emotion, thought, ...)
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | асах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | асна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | аслаа |
| Өнгөрсөн цаг (-в) | асав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | асжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ассан |
| Хэвшсэн нэр (-даг) | асдаг |
| Холбох нөхцөл (-ж) | асаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | асаад |
| Болзох нөхцөл (-вал) | асвал |
| Хүсэх (-маар) | асмаар |
| Захирах (-аарай) | асаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | асахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модонд асах — модонд авирах
моринд асах — моринд мордох
дээлэнд өвс асах — дээлэнд өвс наалдах
хувцсанд хөвөн асах — хувцсанд хөвөн наалдах
хүн хүн рүү асах — хүн хүн рүү үсчих
асах хий — шатах бодос
гал асах — гал ноцох
зурагт асах — зурагт ажиллах
машин тэрэг асах — машин тэрэг ажиллаж эхлэх
зүрхэнд асах — зүрхэнд хүрэх
уур хилэн асах — ихэд уурлах
Хэлц үг
нүүрэн дээр гал асах — ихэд ичих, нүүр халуу оргитол ичих
↑зүрхэнд асах
↑ нүүрэн дээр гал асах
↑ өвөрт асах
↑ тархинд асах
↑ улам хорхой асах
Зүйр цэцэн үг
Хувцсанд хөвөн асах ( хөвөн наалдах); #Хүүхэд өвөр өөд авиран эрхлэх: үр өвөрт асдаг
Үг зүрхэнд асдаг
Үгийн гарал
Cognate with Buryat аһаха (ahaxa) and (obsolete) Kalmyk асх (asx).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.