асгарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний нулимс, хөлс ихээр гарах
- 2.Бороо хур ихэд орох
- 3.шилжсэн утгаЭд хөрөнгө дэмий сүйдэх, үрэгдэх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | асгарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | асгарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | асгарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | асгарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | асгарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | асгарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | асгардаг |
| Холбох нөхцөл (-ж) | асгарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | асгараад |
| Болзох нөхцөл (-вал) | асгарвал |
| Хүсэх (-маар) | асгармаар |
| Захирах (-аарай) | асгараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | асгарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүү асгарах — сүү савнаасаа халих
ус асгарах — ус цалгин халих
нулимс асгарах — нулимс нүднийхээ аяганд багтахгүй урсан гарах
арааны шүлс гоожих/арааны шүлс асгарах — а.амтархах зэрэгт шүлс ихээр гарах; б.шилж. юманд хорхойсон шунах
бороо асгарах — бороо ихээр орох
Хэлц үг
мөндөр шиг асгарах — зай завсаргүй, их хэмжээгээр асгарах
↑араанаас чихэртэй шүлс асгарах
↑ арааны шүлс асгарах
↑ хар гэзэг асгарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.