асуудал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Судлах, шийдвэрлэвэл зохих зүйл, ажил хэрэгч санаа
- 2.Асуулт
- 3.Тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд системийн доголдлын илрэн гарах шинж тэмдэг
- 4.хүнд хэцүү байдлын эх сурвалж
- 5.хэцүү бэрхшээл
- 6.мэтгэлцээн үүсгэж байгаа болон шийдэгдэх ёстой чухал асуулт
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгquestion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | асуудал |
|---|---|
| Харьяалахын тийн | асуудлын |
| Заахын тийн | асуудлыг |
| Өгөх орших тийн | асуудалд |
| Гарахын тийн | асуудлаас |
| Үйлдэхийн тийн | асуудлаар |
| Хамтрахын тийн | асуудалтай |
| Чиглэхийн тийн | асуудал луу |
| Олон тоо | асуудлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
асуудал дэвшүүлэх — шинэ санаа дэвшүүлэх
гол асуудал — шийдвэрлэвэл зохих гол зүйл
тулгамдсан асуудал — дав даруй шийдэх зүйл
Товчилсон үг
БАЭТЗТБ — Боловсролын Асуудал Эрхэлсэн Төрийн Захиргааны Төв Байгууллага
ГИАЭА — Гадаадын Иргэдийн Асуудал Эрхлэх Алба
ГИАЭЗ — Гадаадын Иргэдийн Асуудал Эрхлэх Зөвлөл
ГИХАЭА — Гадаадын Иргэн, Харьяатын Асуудал Эрхлэх Алба
КАЭЗ — Казиногийн Асуудал Эрхэлсэн Зөвлөл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.