атар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, малын бараг яваагүй, хагалж сэндлээгүй сэргэг шинэ нутаг
- 2.Тариаланд зориулж хагалаагүй, эдлэгдээгүй эрүүл бүтэн газар
- 3.Хүний ажил хөдөлмөрт дадаагүй эрх танхи, хал үзээгүй
- 4.Уналга, эдэлгээнд хэрэглээгүй эмнэг мал адгуус
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | атар |
|---|---|
| Харьяалахын тийн | атрын |
| Заахын тийн | атрыг |
| Өгөх орших тийн | атард |
| Гарахын тийн | атраас |
| Үйлдэхийн тийн | атраар |
| Хамтрахын тийн | атартай |
| Чиглэхийн тийн | атар луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
атар өвс — хүн, малын хөлд гишгэгдээгүй соргог өвс ногоо
атар тал — өвс ургамал жигдэрсэн, хүн мал суурьшаагүй хөдөө нутаг
атар газар — хагалж тариа тариалаагүй онгон газар
атар мал — уналга, эдэлгээнд хэрэглээгүй мал
Хэлц үг
Арван тавны сар шиг
Атар газрын цэцэг шиг
Хоршоо үг
атар онгон — а.хагалж, тариалаагүй эрүүл газар; б.уналга эдэлгээнд хэрэглэгдэж байгаагүй эмнэг мал адгуус; в.эрх танхи, бага балчир үе
атар танхи — ажил амьдралд хал үзээгүй, эрх дураараа
атар эмнэг — эмнэг онгон
атар догшин — эдлэж сургаагүй эмнэг догшин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.