ах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эцэг, эхээс төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд насаар илүү нь
- 2.Бусдаас нас ах, нас илүү;
- 3.шилжсэн утгаНас илүү эрэгтэй хүнийг хүндэтгэн дуудах нэр
- 4.Ойр дотно, найрсаг, ах дүү мэт болсон; ах дүүгийн барилдлага (ойр дотнын холбоо
- 5.шилжсэн утгаЗэрэг тушаалаар дээгүүр
- 6.насаар ах эрэгтэй
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгolder brother
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ах |
|---|---|
| Харьяалахын тийн | ахынW |
| Заахын тийн | ахыгW |
| Өгөх орших тийн | ахадW |
| Гарахын тийн | ахаасW |
| Үйлдэхийн тийн | ахаарW |
| Хамтрахын тийн | ахтайW |
| Чиглэхийн тийн | ах руу |
| Олон тоо | ахуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бага ах — ах нарын бага нь
их ах — том ах
өргөмөл ах — бусдаас өргөж авсан ах
авга ах — эцгийн талын ах
нагац ах — эхийн талын ах
хадам ах — нөхөр буюу гэргийн талын ах
Гомбо ах — Гомбо гуай
ах тушаалтай — зэрэг тушаалаар илүү
Хэлц үг
ах үсэг — монгол бичигт үгийн тэргүүнд орсон үсэг
Аав нь бүгдийн хаан
Ах нь дүүгийн хаан
Аав ээжийн нүүр
Ах дүүгийн завсар
Агт морь сайн бол алс замын түшиг
Ах дүү сайн бол аль алиндаа түшиг
Агт олдоно
Ах дүү олдохгүй
Агт хүлгийн сайныг унаж байгаад мэднэ
Ах дүүгийн сайныг нөхөрлөж байгаад мэднэ
Агтад алагтай
Ах дүүд саналтай
Агтад алхаатай
Агтын сайныг унан байж мэднэ
Ах дүүгийн сайныг ханилан байж мэднэ
Адуунд алаг байдгаас биш
Ах дүүд алаг байдаггүй
Адууны алаг
Ах дүүгийн алгаас дээр
Адууны алаг сайхан
Ах дүүгийн алаг муухай
Ажил жаргал хоёр
Ах дүү хоёр
Айл аймаг эетэй нь сайхан
Ах дүү найртай нь сайхан
Алаг бөөрийн холбоо
Ах дүү төрөл садны хэц сүлбээ
Алимын мод салаатай
Ах дүү садан заагтай
Алтын сайныг хэрэглэж мэднэ
Ах дүүгийн сайныг нөхөрлөж мэднэ
Ам нь иддэг
Сүүл нь таргалдаг
Ах нь хэлдэг
Дүү нь сонсдог
Амин хувийн ашиг
Өвсний сүүдэртэй адил
Ах дүү нарын ашиг
Өндөр тэнгэртэй адил
- … болон өөр 76
Зүйр цэцэн үг
Ах дүү олуул бол биед амар
Дөрөөн сур дөрөв бол хөлд амар
Хоршоо үг
ах дүү — а.нэг эхээс төрсөн хүүхдүүд; б.төрөл садан хүмүүс; в.насаар зөрүү хүмүүс
ах зах — а.ахчлах дүүчлэх ёс; б.шилж. ёс суртахуун
Товчилсон үг
ДАДХХ — Дэлхийн Ах Дүү Хотуудын Холбоо
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠠᠬᠠ (aq-a), from Middle Mongol ᠠᠬᠠ (aqa), from Proto-Mongolic *aka, compare Dongxiang agva. Compare Chinese 阿干 (āgān). Possibly related to Proto-Turkic *āka (“elder (brother)”), whence Ottoman Turkish آغا (ağa) and Turkish ağa.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.