ац
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны хоёр тийш гарсан салаа, салаа үзүүртэй мод, түүнийг засч өлгүүр хийдэг
- 2.Өвс хамах, овоолох багаж
- 3.Салаа
- 4.Ац хэлбэртэй суурь
- 5.Туур нь салаа
- 1.яриаАль, өг.
- 1.Шагайны алц тал.
- 1.ац өөш (загас барихад салаа гаргаж хийсэн хуурамч өөш).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfork, prong, bifurcation; branch; pitchfork; ambiguity; contradiction
- тэмдэг нэрambiguous; contradictory
- аялга үгgive! bring!
- нэр үгneedle used for making nets
- нэр үгalternative form of алц (alc, “camel side of anklebone dice”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ац |
|---|---|
| Харьяалахын тийн | ацын |
| Заахын тийн | ацыг |
| Өгөх орших тийн | ацад |
| Гарахын тийн | ацаас |
| Үйлдэхийн тийн | ацаар |
| Хамтрахын тийн | ацтай |
| Чиглэхийн тийн | ац руу |
| Олон тоо | ацууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ацанд өлгөх — салаа үзүүртэй юманд өлгөх
ац шон — салаа бүхий шон
ацаар өвс нуруулдах — сэрээгээр өвс нуруулдах
модон ац — модон сэрээ
ац адаг — мөрөн голын ус нуур далайд олон салаа салбар болон цутгах газар
шилж. Хоёр хоёрдмол — өөр, -
бууны ац — бууны суурь
ац туурайтан — хоёр хэлтэс туурайт амьтан, үхэр, хонь гэх мэт
ац түрүүнцэр — урга. - урт найлзууртай, ишнийхээ үзүүрт сарвуулаг, түрүүрхүү залаатай, намгархаг нуга, эрэг дагуу ургадаг олон наст өвс
Хэлц үг
ац хагалах — нарийн ялгаж салгах, хоёр утгатай юмыг нэг тийш болгон шийдэх
ацан шалаанд орох — хааш ч үгүй болох, яахаа мэдэхээ болих
ацан шалаанд орох/байх — мухардах, гарах гарцгүй болох, арга тасрах
Баяртөр залган авч юм ярьсан ч үгүй, ацан шалаанд орсон мэт дэмий л “үгүй мөн… арга ч үгүй юм даа…” гэсхийн хамар дороо утга дүйц муутай хэдэн үг бувтнав (Батбаяр, Ухаанаа мохируулсан нь).
ацанд орох — хүнд байдалд орох
...ацанд орсон Эрдэнэчимэг ч учраа олохгүй хэсэг болсноо тэр Лувсанцэрэн өвгөнөөс доор байвал хүн биш болно. Үхвэл ч үхнэ биз, хожим дурсах хүн гарвал тэр л биз... гэдэг хатуу бодол түүнд лавшран төржээ (Ц.Уламбаяр, Зовлон жаргал).
Дуламжав надаас түрүүн ирсэн Сандаг хоёр эгээ ч зүгээр биш болчихсон юм шиг харагдаад би ацанд орчихов (Б.Бааст, Э.Оюун, Хадатын фермийн таван хүүхэн).
Ац мод бүр эмээл болдоггүй
Амт хүн бүр ноён болдоггүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *haca, compare Daur xac. Compare also Tajik ҳачча (hačča) and Azerbaijani haça.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.