ачир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цаанаа, угтаа
- 1.ачир тачир хорш. (өвс ургамлын тархай, муу ургасан байдал).
- 1.амьтанХошуу нь нарийн шовх, нүд улаан, хөл нь хөх бор нэгэн зүйл шувуу.
- 1.Үр хөвгүүд.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ачир |
|---|---|
| Харьяалахын тийн | ачрын |
| Заахын тийн | ачрыг |
| Өгөх орших тийн | ачирт |
| Гарахын тийн | ачраас |
| Үйлдэхийн тийн | ачраар |
| Хамтрахын тийн | ачиртай |
| Чиглэхийн тийн | ачир луу |
| Олон тоо | ачрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ачир дээрээ — угтаа
ачир хувь — өөрийн хувь
Хэлц үг
Алдар нь их
Ачир нь бага
Ам нь алт
Ачир нь шар чацга
Ам нь арслан зодно
Ачир нь мэлхий отно
Ам нь бал
Ачир нь хал
Ам нь шар алт
Ам нь юм болгоныг чадна
Ачир нь хаврын өдрийн уртыг ч гүйцэхгүй
Аман дээрээ алт
Ачир дээрээ атаа жөтөө
Аман дээрээ ачит хүн бурхан шиг
Ачир дээрээ хорт аварга могой шиг
Аман дээрээ ачит
Ачир дээрээ хорт
Аман дээрээ сүрхий
Ачир дээрээ базаахгүй
Зүйр цэцэн үг
Ам нь алт
Ачир нь шар чацга
Хоршоо үг
ачир тачир — өвс ургамлын тархай, муу ургасан байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.