ашиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарсан зарлагаас илүү гарсан орлого
- 2.Өртөг зарлагагүй орох олз, юм
- 3.Байгаль дэлхий, мал аж ахуйгаас олох чухал хэрэгцээтэй зүйлс, хишиг
- 4.Тустай сайн зүйл.
- 1.Биед гарах ур булуу;
- 2.Модны ур.
- 1.Чихний алх.
- 1.ашиг занги хуучир. (ард олны эрх ашгийг хамгаалагч).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ашиг |
|---|---|
| Харьяалахын тийн | ашгийн |
| Заахын тийн | ашгийг |
| Өгөх орших тийн | ашигт |
| Гарахын тийн | ашгаас |
| Үйлдэхийн тийн | ашгаар |
| Хамтрахын тийн | ашигтай |
| Чиглэхийн тийн | ашиг руу |
| Олон тоо | ашгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ашиг багатай — орлого багатай, орлого муутай
ашиг ихтэй — орлого ихтэй
ашиг олох — олз олох, орлого олох
цэвэр ашиг — цэвэр олз, цэвэр орлого
ашиг харах — олз горилох
ашгаа хуваах — олзоо хуваах
ашигт шунах — олзонд шунах
байгалийн ашиг — байгалийн хишиг
малын ашиг — малын хишиг, малаас гарах бүтээгдэхүүн
Хэлц үг
Ажил болоход наашаа
Ашиг болоход цаашаа
Ажил болоход цаашаа
Ашиг болоход наашаа
Ажил гэвэл бөгсөө чирч
Ашиг гэвэл хүзүүгээ сунгах
Ажил гэвэл толгой ширгээж
Ашиг гэвэл хүзүү сунгах
Ажил гэвэл хударга
Ашиг гэвэл шодрог
Ажил үртэй бол
Ашиг ихтэй
Архи ахадвал барс
Ашиг олдвол хор
Ашиг алдвал олж болно
Ам алдвал олж чадахгүй
Амь алдвал олж болохгүй
Ашиг бодож гэртээ суухаар
Алсаа бодож нийгэмдээ зүтгэ
Аян нь урт
Ашиг нь хомс
Нэр хөөгчид төрд
Ашиг хөөгчид зээлд
Хоршоо үг
ашиг орлого — зарлагаа нөхөөд илүү гарсан мөнгө
үр ашиг — хэрэг явдлаас гарах үр дүн, үр өгөөж
хувь ашиг — олсон ашгаас хүртэх хувь
ашиг алдагдал — зарлагаас илүү гарсан орлого болон орлогоос илүү гарсан зарлага
ашиг шимтгэл — орлогоос хууль ёсоор хурааж авах хувь, шимтгэл
ашиг завшаан — олох, ашиглах боломж, далим
ашиг нэр — нэр төр хөөцөлдөх сонирхол
ашиг олбор — олз олбор
олз/олз ашиг — аливаа зүйлээс илүү гарсан орлого
ашиг сонирхол — хүсэл зорилго, эрх ашиг
ашиг тус — а.ашиг орлого; б.эрх ашиг
ашиг хишиг — олз хишиг
ашиг холбогдол — ач холбогдол
ашиг хонжвор — ашиг хонжоо
ашиг хонжоо — худалдаа, наймаанаас хонжиж олсон юм
ашиг эд — эд сонирхол
ашиг эрмэлзэл — олз эрмэлзэл
эрх ашиг — нийтийн үйлсийн төлөө үр дүнтэй ажиллах хэм хэмжээ
ашиг шим — үр өгөөж, хэрэгцээт зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.