ашид
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өнө мөнх, үүрд
- 1.ашид бялзуухай амьт. (нэг зүйл бялзуухай, хаварч бялзуухай).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ашид |
|---|---|
| Харьяалахын тийн | ашдын |
| Заахын тийн | ашдыг |
| Өгөх орших тийн | ашдад |
| Гарахын тийн | ашдаас |
| Үйлдэхийн тийн | ашдаар |
| Хамтрахын тийн | ашидтай |
| Чиглэхийн тийн | ашид руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ашдын бэлгэ — үүрдийн бэлгэ
ашдын нөхөр — үүрдийн анд
ашид хүн — байнга туслан дэмждэг хүн
ашид эдлэх — үүрд эдлэн хэрэглэх
ашдын од — зурхай. - биеэсээ илч, гэрэл гаргадаг нар, хэдрэг зэрэг одон ертөнц
Хэлц үг
Амаар хэлэхдээ амьтан бүхэн цэцэн
Ашид хэтээ бодохдоо амьтан бүхэн мунхаг
Ариун явбал
Ашид тустай
Ачтыг эс ачилбал
Ашид өө болдог
Ашид хүний хүчээр явагсад
Алсдаа аргагүй доройтно
Хоршоо үг
ашид мөнх — үүрд, мөнх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.