Үндсэн хэсэг рүү шилжих

аяга

нэр үг[ä.jɐ̆q]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

IIIнэр үг
  1. 1.
    аяган цэцэг урга. (урт цагаан үндэслэг иштэй, навч нь зууван хэлбэртэй, гол горхи, нуур цөөрмийн хөвөө, элсэрхэг газар ургадаг нэг наст өвс, иш нь эмийн найрлагад орно).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгcup

Тийн ялгал

Нэрлэхийн тийнаяга
Харьяалахын тийнаяганыW
Заахын тийнаягыгW
Өгөх орших тийнаягандW
Гарахын тийнаяганаасW
Үйлдэхийн тийнаягаарW
Хамтрахын тийнаягатайW
Чиглэхийн тийнаяга руу
Олон тооаягануудW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Хэлц үг

  • аяга алаг үгүй — хэм тэгш хандан адил жигд үзэх

    Анд найздаа сэтгэл хоёргүй, аянчин гийчиддээ аяга алаггүй (Д.Бөх, Алтан түлхүүр).

  • аяга амаа л нийлүүлж чадах — идэхээс өөр юу ч чадахгүй залхуу

    Энэ янзаар ажлаа хувааж хийнэ гэдэг чинь тэдэн шиг ажилгүй, аяга амаа л нийлүүлж чадах улсуудад л сайн байхаас биш надад бол зүрхэнд шар ус тунаж байна” (Цэрэндорж, Санжаа “Дахиж урагшилъя”).

  • аяга ёроолдох — (үл тааш.) цаг нөгцөөж удтал цай уугаад суух

    Өдөржин хийсэн ажилгүй аяга ёроолдоостой шүү. Хөрөөний ишнээс ч барилцаад өгөхгүй юмаа.

  • аяга тагш юм — согтууруулах ундааны зүйл

    Яах юм бэ? Та Ар Жаргалантайн айлуудаар аяга тагш юм балгачихна. Ирэхдээ яаж хурдан хээрийг унаж ирэх юм бэ? Хонины хондонг барьж өгнө өө гэж би хэлэв (Д.Цэдэв, Хөндий тоосорч байна).

    Хишигт гуай аяга тагш юм халааж өгөхгүй юу –Мангуу золиг чинь мартаж орхижээ гээд Хишигт ор хөлийн авдар хоёрын завсраас жижигхэн борвитой хөлдүү архи гаргаж галын дэргэд тавилаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • аяга тагш юм эргүүлэх — архи ууж тойрох, айл хэсч архи олж уух

    Гэхдээ яарсангүй, яаруу ч хэрэг байсангүй, энэ учраас тогоо нэрсэн айлд хэсүүчлэн аяга тагш юм эргүүлж явсаар оройн нар жаргахын үед гэртээ ирвэл хүү бэр хоёр нь эзгүй байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • аяга цайн дээр — маш хурдан, богино хугацаанд

    Аяга цайн дээр арав хувирах.

  • аяга цусаа асгалцах — алалдах

    Харь газарт очиж аргал түлшний хүн болж зурагдахын оронд ахир хар булгийн хөвөөнд аяга цусаа асгалцана (Жангар).

  • аягаа хонхойлох — хоолоо идэж дуусах

    Амиа аргалж, аягаа хонхойлох нь адгийн шинж (Ж.Дашдорж, Цэцэн үгийн далай).

  • аяган хазаартай — цай уугаад салдаггүй

    Залуу хүн атлаа өдөржин аяган хазаартай байх юм.

  • аяганы амсар зуулгах — (хар яриа) цай хоолоор дайлах

    Хоёр хоног орон гэртээ ирээгүй хань нөхөртөө адаглаад аяганы амсар зуулгах ёс байдгийг ч Гүрцоо мартсан юм шиг орж ирсэнгүй (Д.Гармаа, Цагаан булаг).

  • аяганы амсар зуух — (хар яриа) цай хоол амсах

    Үнээний бөөр илчтэй гэж жигтэйхэн, дэргэд, тулганд дүрэлзэх мэт халуу дүүргүүлэн хацар нүүр рүү нөөлөгдөж, хэдэн өдрөөр аяганы амсар зуугаагүй мэт ам ангааж... (Зүүд ба улаан нулимс).

  • аяганы жороо — аягаар тойруулж уух архи

    Агтын жороо дөрөв, аяганы жороо гурав

  • аяганы хариу — бага зэргийн тус

    Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ.

  • аягатай цай руугаа шороо цацах — биедээ гай тарих, өөрөө өөртөө гай тарих

    Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэдэг болж байгаа юм биш үү? гэж сайх хүү эрдэмтэнд хэлмээр бас санагдавч, юу ч болж байсан би аягатай цай руугаа шороо цацаж болохгүй шүү (Ж.Пүрэв, Хөгжмийн эгшиг).

  • аягатай цайгаа даахгүй — бага, балчир

    Тэр үед чинь би наана цааныг ойлгохгүй, аягатай цайгаа ч дийлэхгүй амьтан байсан шүү дээ.

  • ↑ айлын шанаган доор аяга тосох

  • ↑ алтан аяганаас ус уух

  • ↑ амны алчуур, аяганы зүлгүүр

  • ↑ мөнгөн аяга барьж будаа гуйх

  • ↑ харж байтлаа хамбын аяга хага

  • “А” үсэг эрдмийн дээж

  • Аяга цай идээний дээж

  • Ажил үгүй бол амьдрал үгүй

  • Аяга үгүй бол ам үгүй

  • Айл хайсан

  • Аяга долоосон

  • Аяга будаандаа

  • Атга шороо хийх

  • Аяга гэж таваг

  • Айраг гэж ус

  • Аяга мах өгөхөөсөө

  • Атга яс өгөөсэй (нохой)

  • Аяга нь хагарч

  • Тогоо нь цоорсон

  • Аяга уснаас

  • Балга сүү дээр

  • Аяга хоолоо хагаслалцаж

  • Ам цайгаа хуваалцах

  • Аяга цай уух зуур

  • Арав хувилах

  • … болон өөр 7

Үгийн гарал

Related to Proto-Turkic *ańak.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.