баавар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эмээлийн хавтсанд ганзага, хударганы сэжмийн угт хадах уран гоё хийцтэй чимэг
- 1.Минж, халиуны муухан арьс
- 1.монгол баавар хэл зүй (эгшигт долоон гийгүүлэгчийг илэрхийлэх түлхүүр үг).
- 1.баавар цэцэг урга. (Баавартын овгийн өвс; бэр цэцэг).
- 1.яриаАаг ихтэй өтгөн цай.
- 1.яриаХий хоосон ихэрхэх, дэмий загвардах зан байдал.
Англи утга
- нэр үг"baavar" round plates or disks on the saddle cloth
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баавар |
|---|---|
| Харьяалахын тийн | бааврын |
| Заахын тийн | бааврыг |
| Өгөх орших тийн | баавард |
| Гарахын тийн | баавраас |
| Үйлдэхийн тийн | баавраар |
| Хамтрахын тийн | баавартай |
| Чиглэхийн тийн | баавар луу |
| Олон тоо | бааврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баавар даруулга — эмээлийн даруулга чимэг
ясан баавар — эмээлийн ясаар хийсэн баавар
баавар халиу — халиуны зэхий арьс
баавар минж — минжний зэхий арьс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.