баатар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Айж эмээхийг мэдэхгүй, эрэлхэг зоригтой
- 1.Алдар гавьяа байгуулсан хүнд хүртээх төрийн дээд цол
- 1.зурхайНэгэн жарны арван долоодахь жилийн нэр; тийн дарагч.
- 1.уран зохиолЗохиолын гол дүр
- 1.нутгийн аялгааялгууТооно.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhero
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | баатар |
|---|---|
| Харьяалахын тийн | баатрынW |
| Заахын тийн | баатрыгW |
| Өгөх орших тийн | баатартW |
| Гарахын тийн | баатраасW |
| Үйлдэхийн тийн | баатраарW |
| Хамтрахын тийн | баатартайW |
| Чиглэхийн тийн | баатар луу |
| Олон тоо | баатруудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
баатар хүн — эр зоригтой хүн
хүлэг баатар — хуучир. - а.хааны хамгийн итгэлтэй шадар; б.алдартай баатар
баатар хуйх — малын хоёр эврийн хоорондох хэсэг газрын арьс
улсын баатар — гавьяа байгуулсан хүнд олгох төрийн дээд шагнал, цол
хөдөлмөрийн баатар — хөдөлмөрийн гавьяа байгуулсан хүнд олгох төрийн дээд шагнал, цол
зохиолын баатар — зохиолын дүр
өгүүллэгийн баатар — өгүүллэгийн дүр
Хэлц үг
үнхэлцэг баатар — гаднаа сүр бадруулдаг боловч цаанаа хулчгар зантай хүн
баатартаа эрдэж барсын бөгс маажих — бардаж байж биедээ гай төвөг учруулах
Баяраа хүү бардам зангаасаа болоод өөртөө гай тарьжээ. Баатартаа эрдэж барсын бөгс маажих гэж энэ дээ.
↑ өмд баатар
↑ нүүр баатар
↑ үнхэлцэг баатар
Баатар биетэй боловч бялзуухайн зүрхтэй
Балчир биетэй боловч ихийг (томыг) өмсөх санаатай
Баатар биш матар
Матар биш загас
Баатар жанжин цэргийн эрдэнэ
Багтаамжит хөвгүүн гэрийн эрдэнэ
Баатар идтэний уур их
Охид хүүхдийн найр их
Баатар идтэний уур охор
Охид хүүхдийн найр урт
Баатар хуйх идвэл
Балчуу газар дайсантай учирна
Баатар хүн нэг суманд
Баян хүн нэг зудад
Баатар хүн нэрээрээ
Баян хүн эдээрээ
Баатар хүн тэнэг бол балмад
Баян хүн харамч бол бирд
Баатар хүн хүч их боловч
Балмад тэнэг бол нэн зүдэг
Баатар хүн цустай
Баян хүн тостой
Баатар хүү
Тугал ч хариулдаг
Туг ч барьдаг
Баатар хэдий хүчтэй боловч
Бариасанд орвол хүчгүй
Баатар ч гэсэн буурах өдөр байдаг
Баян ч гэсэн доройтох цаг байдаг
Баатар эр болгоход балчир багаас нь
Багана тулгуур болгоход нялзрай багаас нь
Баатар эрд нөхөр хэрэгтэй
Бургасан хашаанд булга хэрэгтэй
Багш сайтай шавь бардам
Баатар сайтай цэрэг бардам
- … болон өөр 51
Зүйр цэцэн үг
Баатартаа эрдэж барсын бөгс маажих
Баатар хүн нэг суманд
Баян хүн нэг зуданд
Хоршоо үг
баатар зориг — эрэлхэг зориг
Үгийн гарал
# From Classical Mongolian ᠪᠠᠭ᠋ᠠᠲᠤᠷ (baɣatur), from Middle Mongol ᠪᠠᠭ᠋ᠠᠲᠤᠷ (baɣatur), from Proto-Mongolic *baxatur; compare Kalmyk баатр (baatr) and possibly Rouran 莫賀 (*makgha). # From Proto-Turkic *bagatur, compare Kyrgyz баатыр (baatır).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.