багтах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны дотор орох; оролцох
- 2.Таарах, тохирох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | багтах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | багтана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | багтлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | багтав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | багтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | багтсан |
| Хэвшсэн нэр (-даг) | багтдаг |
| Холбох нөхцөл (-ж) | багтаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | багтаад |
| Болзох нөхцөл (-вал) | багтвал |
| Хүсэх (-маар) | багтмаар |
| Захирах (-аарай) | багтаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | багтахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
багтаж суух — багтан орж суух
багтаж хэвтэх — багтан орж хэвтэх
багтаж ядах — а.арай гэж багтах; б.багтахгүй байх; в.шахалдах, давчдах; г.шилж. хэн нэгэнтэй таарахгүй байх
дотор нь багтах — а.дотор нь орох; б.шилж. уг юмыг хийж чадна гэж өөртөө итгэх
өршөөлд багтах — а.хайр ивээлийг хүртэх; б.шилж. хэрэгтний ялыг хөнгөлсөн тухай ерөнхийлөгчийн зарлиг хүлээн авах
санаанд багтах — санаанд орох; дотор нь багтах
сэтгэлд багтах — сэтгэлд орох; дотор нь багтах
малгай багтах — малгай таарах
толгойд багтах — а.толгойд таарах; б.тохирох; в.дотор нь багтах
Хэлц үг
аманд багтахгүй үг хэлэх — ярих ярихгүй юм хэлэх
багтаж шингэхгүй — а.маш их; б.орох газаргүй болох
батганы хошуу багтахгүй — зай маш бага, пиг дүүрэн
толгойд багтахгүй — санаанд орохгүй
↑аманд багтахгүй үг хэлэх
↑ аманд багтахгүй үнэ хэлэх
↑ арьсандаа багтах
↑ батганы хошуу багтахгүй
↑ бурханы мэлмийд багтах
↑ дээлэндээ багтахгүй болох
↑нэг гэрт багтахаа болих
↑ нэг оронд багтахаа болих
↑ дотор нь багтах
↑ оготны нүхээр багтах
↑ өлмийд багтах
↑ санаанд нь багтах
↑ тоосонд [нь] багтах
↑ хормойд нь багтах
↑ ханын нүдээр шургаад хаалгаар багтахгүй
↑ хаалгаар багтахаа болих
Зүйр цэцэн үг
Эр хүний дотор
Эмээлтэй хазаартай морь багтдаг
Мэргэдийн бие нас нь бага байтал дотор нь огторгуй мэт номууд төгс багтдаг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.