бадар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.ургамалТом шар навчтай, өндөр ургадаг мөнх ногоон тураг мод, арван нэгдүгээр сараас долоон сар хүртэл тасралтгүй үр жимс өгдөг бөгөөд далаас далан таван жил наслаад хатдаг;
- 2.ургамалМөн модны навч, навчаар нь хийсэн зүйл
- 3.ургамалМөн модны үр жимс; энэ нь дугуй, зууван хэлбэртэй, шаргал хүрэн өнгөтэй хальсыг нь дээрээс харвал найман талт гүдгэр хэсгүүдтэй зөгийн сархинаг шиг, боловсорч гүйцээгүй жимсний зөөлөн эд нь шаргал цагаан өнгөтэй хатуу, боловсорсон үедээ зуурсан гурил шиг байдаг.
- 1.бадар шар урга. (үндсийг нь шороонд суулгалгүйгээр хүүш газарт өлгөн, ус цайгаар ширвэн шимтүүлбээс өөрөө иш навч ургаж цэцэглэнэ; салхины чагирим цэцэг).
- 1.бадар цэцэг урга. (модны ишийг түшин ургадаг, салхины чагирим цэцэгтэй адил, уул хаданд ургах өнгө шаргалдуу цагаан нэгэн зүйл цэцэг).
- 1.бадар хээ (бадар цэцэгтэй төстэй нэгэн зүйл хээ угалз).
- 1.хуучир. Тойдын дусал гуйх нэгэн зүйл аяга
- 2.шилжсэн утгаБусдаас эд юм хүсэх гуйлга
- 1.бадар галав (одоо үе, өнөө үе, сайн галав).
- 2.VIIбадар бүдэр/бүдэр бадар хорш. (хүн, амьтны торж бүдрэн, энд тэнд гишгэлэн явах байдал).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бадар |
|---|---|
| Харьяалахын тийн | бадрын |
| Заахын тийн | бадрыг |
| Өгөх орших тийн | бадарт |
| Гарахын тийн | бадраас |
| Үйлдэхийн тийн | бадраар |
| Хамтрахын тийн | бадартай |
| Чиглэхийн тийн | бадар луу |
| Олон тоо | бадрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бадар дэвүүр — бадрын навчаар хийсэн дэвүүр
бадар судар — бадрын навчин дээр бичсэн судар
бадар аяга — амсар хомбогор, суурь дээшээ сарвагар хэлбэртэй, хаан өндөг мэт дугаригдуу зууван, бат бөх эдэлгээтэй, шавар төмрийн аль нэгээр хийсэн, хэрээний нүд мэт хар өнгөтэй
алтан бадар — бадар аяганы хүндэтгэл
бадар барих — гуйлга гуйх, юм гуйх
Зүйр цэцэн үг
Бадар барьсан ч шиг
Хоршоо үг
бүдэр/бүдэр бадар — хүн, амьтны торж бүдрэн, энд тэнд гишгэлэн явах байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.