байшин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн суух, юм агуулах, мод, туйпуу, тоосго, шавар, чулуу зэргээр барьсан барилга
- 2.хэсэг газарт суурин байгуулсан, дээвэр, туурга, багана бүхий байгууламж
- 3.хөдөө аж ахуйн ферм, эдлэн газрын гол байшин
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгhouse; ostrog (stockaded town built by Russians)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | байшин |
|---|---|
| Харьяалахын тийн | байшингийнW |
| Заахын тийн | байшингW |
| Өгөх орших тийн | байшиндW |
| Гарахын тийн | байшингаасW |
| Үйлдэхийн тийн | байшингаарW |
| Хамтрахын тийн | байшинтайW |
| Чиглэхийн тийн | байшин руу |
| Олон тоо | байшингуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байшин барих — барилга барих
байшингийн мөөг — урга. - байшингийн модон хэсгийг ялзруулдаг хөнөөлт мөөгөнцөр
Хэлц үг
Бага хүүхдийн цовоо сайхан
Байшин гэрийн уужим сайхан
Байшин гэрийн сайныг сонгохоор
Баруун зүүн гэрийн сайныг сонго
Баригдах илжиг
Байшин дунд өшигчинө
Буурах улс
Өвөр зуураа өшигчинө
Баян нь ядууравч байр нь гурван жил
Байшин нь нуравч буурь нь гурван жил
Зүйр цэцэн үг
Байшин гэрийн сайныг сонгохоор баруун зүүн гэрийн сайныг сонго
Хоршоо үг
байшин барилга — тусгай зураг төслийн дагуу барьж босгосон томоохон байгууламж
Товчилсон үг
БҮК — Байшин Үйлдвэрлэх Комбинат
БҮТМС — Байшин Үйлдвэрлэлийн Техник Мэргэжлийн Сургууль
Үгийн гарал
With earlier meaning "court", "garden". From Classical Persian پیش ایوان (pēš aywān, “front porch, courtyard”, literally “what is in front of iwan”) according to Lessing.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.