балар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив юмны тодорхойгүй, бүдэг
- 2.Шигүү, битүү, өтгөн
- 3.Эрт урьдын явдал
- 4.шилжсэн утгаБүдүүлэг, балай мунхаг, утга учир нь мэдэгдэхгүй
Англи утга
- тэмдэг нэрdark; gloomy; dense; thick; impenetrable; uncertain; vague; incomprehensible; archaic; primitive; of the distant past; of time immemorial; backward; ignorant; out of touch; politically incorrect; stuck in the Stone Age
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | балар |
|---|---|
| Харьяалахын тийн | балрын |
| Заахын тийн | балрыг |
| Өгөх орших тийн | балард |
| Гарахын тийн | балраас |
| Үйлдэхийн тийн | балраар |
| Хамтрахын тийн | балартай |
| Чиглэхийн тийн | балар луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
балар будлиан — хэрэг явдлын учир нь үл мэдэгдэх бүдэг
балар харанхуй — а.хав харанхуй, түнэр харанхуй; б.шилж. нийгмийн байгууллын бүдүүлэг, харгис тэрслүү байдал
балар ногоон өнгө — өтгөн ногоон өнгө, хар ногоон өнгө
балар ой — шигүү ой
балар шугуй — битүү шугуй
балар цаг — эрт урьдын цаг
балар эрт — судар түүхэнд тэмдэглэгдээгүй маш эртний үе
балар арга — бүдүүлэг арга
балар суртал — мунхаг суртал
Хэлц үг
Бадарч лам
Балар аргач
Балар бараатай ертөнц бага сагаар тэгшрэхгүй
Уул гангатай ертөнц үндэс малтах аргагүй
Балар шугуй мод сармагчин дамжихад амар
Бага сага эрдэм нэмэр авахад тус
Зүйр цэцэн үг
Балар шугуй мод сармагчин дамжихад амар
Бага сага эрдэм нэмэр авахад тус
Хоршоо үг
балар битүүлэг — учир битүүлэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.