барах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйл хэргийг төгсгөх, дуусгах
- 2.цээрлэсэнҮхэх, үгүй болох
- 3.Зовж зүдрэх; мухардах
- 4.Үгүй болох, гутах
- 5.Чадах, дийлэх.
Англи утга
- үйл үгto use up, exhaust, squander
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | барах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | барна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | барлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | барав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | баржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | барсан |
| Хэвшсэн нэр (-даг) | бардаг |
| Холбох нөхцөл (-ж) | барж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | бараад |
| Болзох нөхцөл (-вал) | барвал |
| Хүсэх (-маар) | бармаар |
| Захирах (-аарай) | бараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | барахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажлаа барах — ажлаа дуусгах
бичиж барах — бичиж дуусгах
үгээ барах — а.хэлэх үггүй болох; б.яриагаа өндөрлөх
бие барах — нас барах
нас барах — үхэх
арга аашаа барах — яах ийхээ мэдэхээ болих
аргаа барах — мухардах
нэр нүүрээ барах — олонд хүндгүй болох, муу хэлэгдэх
нэр хүндээ барах — нэр нүүрээ алдах
Хэлц үг
үл барам — тэр байтугай
↑аргаа [аашаа] барах
↑ барж идэх хоол биш
↑ байдгаа барах
↑ бие/нас барах
↑ зулгаа барах
↑ [нус] нулимсыг нь барах
↑ нэр нүүрээ барах
↑ нэр хүндээ барах
↑ үгээ барах
↑ үйлээ барах
↑ үнээ барах
↑ сээрнийхээ махыг барах
↑ хур махыг нь барах
↑ цөхрөнгөө барах
↑ чээжний махаа барах
↑ чөмгөө барах
↑ шүдээ барах
Барах юманд багш байхгүй
Балрах төрд хууль байхгүй
Барах үедээ барцадтай
Барсан хойноо гарзтай
Барах юманд багшгүй
Эвдрэх юманд эзэнгүй
Зүйр цэцэн үг
Барах юманд багшгүй
Эвдрэх юманд эзэнгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.