бардам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биеэ бусдаас илүүд үзэн эрдэх, бардах байдал
- 2.өөртөө хэт их итгэлтэй
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрproud, boastful
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бардам |
|---|---|
| Харьяалахын тийн | бардмын |
| Заахын тийн | бардмыг |
| Өгөх орших тийн | бардамд |
| Гарахын тийн | бардмаас |
| Үйлдэхийн тийн | бардмаар |
| Хамтрахын тийн | бардамтай |
| Чиглэхийн тийн | бардам руу |
| Олон тоо | бардмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бардам зантай — бардам сайрхуу зантай
бардам явах — гайхуулан явах
нүүр бардам — өөртөө итгэлтэй, хангалуун байдалтай
Хэлц үг
бардам ам, шалдан гуя — чадахгүй атлаа бэлэн амладаг, түүнийгээ ажил хэрэг болгодоггүй хүн
Балай санаа
Бардам сэтгэл хор
Балай явахаар бичиг сур
Бардам явахаар даруу сур
Балмад хүнийг баатар гэж битгий үз
Бардам хүнийг цагаавар гэж битгий сана
Бардам ам ажилд галихгүй
Агсам зан ижилд нийлэхгүй
Бардам ам шалихгүй
Бараан үүл тогтохгүй
Бардам бандид Банзрагч
Бардам хүүхэнд дурдан
Бардам омог бага нь сайн
Баасан овоо их нь сайн
Бардам үгээр цэцэн болохгүй
Балмад явдлаар баатар болохгүй
Бардам хүн гологдоно
Баатар хүн тоогдоно
Бардам хүн нүүр бардаг
Бартаат зам туурай бардаг
Бардам хүн нүүрт халтай
Бартаат зам туурайд халтай
Бардам хүний ааш их
Балмад хүний бааш их
Бардам хүний бөгснөөс утаа гарна
Бардам хүний дэргэд бялдууч арвин
Бааран хүний дэргэд нохой арвин
Бардам хүнийг бялдууч дагана
Бааран хүнийг нохой дагана
Бардам хүүхэнд сэнс
Бардам багшид Банзрагч
Бардамч бандиар Банзрагч уншуул
Бардам хүүхнээр дурдан оёул
Бардам дээрэнгүй омгийг
Балагт муу архи түлхэх
Барсын зулзага бяцхан боловч
Бардам авьяасаа тавихгүй
Барсын зулзагыг барья гэвэл
Бач эрдмийг сурах хэрэгтэй
- … болон өөр 18
Хоршоо үг
бардам сагсуу — биеэ тоосон, онгироо дээрэлхүү зан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.