баригдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг тэмтрэх үед гарт тааралдах;
- 2.Гэмт хэрэгт холбогдон эрхээ хасуулан хоригдох, хүний эрхэнд орох, олзлогдох
- 3.шилжсэн утгаХязгаарлагдах, боогдох
- 4.шилжсэн утгаЯмар нэг юманд нэрвэгдэх
- 5.Өртөх, дайчлагдах
- 1.Байгуулагдах, цогцлон босох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | баригдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | баригдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | баригдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | баригдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | баригджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | баригдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | баригддаг |
| Холбох нөхцөл (-ж) | баригдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | баригдаад |
| Болзох нөхцөл (-вал) | баригдвал |
| Хүсэх (-маар) | баригдмаар |
| Захирах (-аарай) | баригдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | баригдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэргийлэхэд баригдах — цагдаа сэргийлэхэд баривчлагдах, хоригдох
баригдаж ирэх — баривчлагдаж хүргэгдэн ирэх
цагт баригдах — завгүй байх, цагт боогдох
зовлонд баригдах — зовлонд нэрвэгдэх
өвчинд баригдах — өвчинд нэрвэгдэх
өр ширэндээ баригдах — их хэмжээний өртэй болох
ажилд баригдах — а.ажил хийлгэхээр дайчлах; б.ажил ихтэй байх
Хэлц үг
нар баригдах — нар хиртэх
Баригдах илжиг
Байшин дунд өшигчинө
Буурах улс
Өвөр зуураа өшигчинө
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.