барилдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ноцолдон хүч тэнхээгээ сорих
- 2.Ямарваа юм хоорондоо наалдаж зууралдан салгахад бэрх хэцүү болох
- 3.Ураг бололцох
- 4.Бүрэлдэх, бүтэх
- 5.шилжсэн утгаХолболдох, хэлхэлдэх
Англи утга
- үйл үгto wrestle
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | барилдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | барилдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | барилдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | барилдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | барилджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | барилдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | барилддаг |
| Холбох нөхцөл (-ж) | барилдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | барилдаад |
| Болзох нөхцөл (-вал) | барилдвал |
| Хүсэх (-маар) | барилдмаар |
| Захирах (-аарай) | барилдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | барилдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөх барилдах — бөх ноцолдож тэнхээгээ сорих
барилдан наалдах — зууралдан наалдах
барилдан хөлдөх — наалдан хөлдөх
барилдан шавааралдах — юмс өөр хоорондоо наалдан шавааралдах
ураг барилдах — ураг бололцох
шарх барилдах — шарх аних
бат журмаар барилдах — бат журмаар холболдох
сэтгэл зүрхээр барилдах — сэтгэл зүрхээр холболдох
Хэлц үг
барилдахаасаа таахалзах нь — сүр бадруулах, онгирох
Барилдахаасаа таахалзах нь гэгчээр нэг сүржигнээд, айл амьтнаар хэл тараагаад байсан цуурхал л байсан юм байх чинь билээ.
↑ бат үгээ барилдах
↑ нанчидтай барилдах
Зүйр цэцэн үг
Барилдахаасаа таахалзах нь
Үйлдэхээсээ танхилзах нь
Үгийн гарал
From барих (barix, “to hold”) + -лдах (-ldax, “adversative suffix”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.