барьц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бөхийн барих газар
- 2.шилжсэн утгаНайдвартай, биетэй, том
- 1.шашинСүсэгтэн олноос ном уншуулах, арга засал хийж аврал айлтгасан лам нарт өгөх өргөл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | барьц |
|---|---|
| Харьяалахын тийн | барьцын |
| Заахын тийн | барьцыг |
| Өгөх орших тийн | барьцад |
| Гарахын тийн | барьцаас |
| Үйлдэхийн тийн | барьцаар |
| Хамтрахын тийн | барьцтай |
| Чиглэхийн тийн | барьц руу |
| Олон тоо | барьцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөхийн барьц — бөхийн мэх хийх боломж
барьц алдах — а.барьцаа тавих; б.шилж. сандарч тэвдэх, бажгадах, туршлагагүйдэх
барьц алдуулах — а.барьц тавиулах; б.шилж. тэвдүүлэх, сандаргах
барьц сонгох — хаанаас нь барихаа шилэх
барьцаа хангах — баттай сайн барих
барьцтай ажил — барьж авч хийх юм ихтэй ажил
барьцтай юм — бараатай том юм
барьц барих — өргөл барих
барьц өргөх — өргөл өргөх
Хэлц үг
барьц алдах — а.сандрах, бажгадах, мэгдэх
За “идэр жинчин” минь хотоос баахан машин ирээд түргэн авхуулаад байна. Хэдэн жулдрай банди тавьчихсан чинь барьц алдаад болдоггүй... Чи очоод ачих гэдгийг үзүүлээд өгөөч (З.Сандагаа, Эр бор харцага). б.ажил явдал дээр гэнэдэх
барьц алдуулах — сандаргах, бажгадуулах, тэвдүүлэх, сандаргах
Туванов сэжигтэй харцаар цохон дунд нь төөнөж, мань эрийг улам ч барьц алдуулжээ (Б.Нямаа, Араараа модтой Биндэрьяа).
Хоршоо үг
барьц тавьц — өргөл болгож өгсөн юм
барьц/барьц өргөл — бурхан шашны үйл хэрэгт нэмэр болгон өгч буй хандив
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.