барьцалдах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүмүүс хоорондоо зууралдан ноололдох, барилцан авах;
- 2.Хүмүүс хоорондоо харилцан хамааралтай болох
- 3.Юмны хоорондоо авцалдан барилдах
- 4.Атаархан мөчөөрхөх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | барьцалдах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | барьцалдана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | барьцалдлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | барьцалдав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | барьцалджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | барьцалдсан |
| Хэвшсэн нэр (-даг) | барьцалддаг |
| Холбох нөхцөл (-ж) | барьцалдаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | барьцалдаад |
| Болзох нөхцөл (-вал) | барьцалдвал |
| Хүсэх (-маар) | барьцалдмаар |
| Захирах (-аарай) | барьцалдаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | барьцалдахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ураг барьцалдах — ураг төрөл болох
барьцалдан наалдах — авцалдан наалдах
барьцалдан хөлдөх — бие биетэйгээ наалдан хөлдөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.