батгана
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанНэг зүйл хар ялаа
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | батгана |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | батганад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | батганатай |
| Чиглэхийн тийн | батгана руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
батгана баах — батгана ялгадас гаргах
батганын хор — урга. - уулын хажуу, ой модны зах хөвөө, гуу жалганд ургадаг, цэцэг навчийг нь гэдэс дотор хямрах, цус залхагтайгаар суулгахад уухаас гадна, идээ бээртэй сэдэрсэн шархыг бооход хэрэглэдэг, манчингийн төрлийн олон наст өвс
Хэлц үг
батганын хошуу багтахгүй — улс амьтан цуглуулан маш шахалдах байдал
батгана сэлэм сугалж, бөөсөнд хутга гаргах — бардамнах, онгирох, сагсуурах
Уусан идсэнээ шингээж чадахгүй, дэвэн дэлхийгээр орилж хашхираад л батгана сэлэм сугалж, бөөсөнд хутга гаргана гэдэг шиг л юм боллоо.
Бадарч явбал балайгаа чирнэ
Батгана явбал өтөө цацна
Бадарч явсан газар балагтай
Батгана суусан газар өттэй
Баз барж чаддаг
Батгана хазаж чаддаг
Бариад мордох дэлгүй
Батгана орох сүүлгүй
Батгана суухгүй падан хар
Ялаа суухгүй яндан хар
Батгана хоолой нарийнтай ч хошуу нь хорон
Шоргоолж жижиг боловч уул нүхэлдэг
Зүйр цэцэн үг
Батганад сэлэм
Бөөсөнд шийдэм
Батгана суусан газар өттэй
Бадарчин явсан газар балагтай
Хоршоо үг
батгана шумуул — ялаа шумуул
ялаа батгана — хос далавчит шавжуудын ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.