бах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сэтгэл ханамж, баяр баясгалантай байдал
- 2.Бусдын мууд сэтгэл ханах байдал
- 1.амьтанБиедээ олон бялцруутай нэг зүйл хоёр нутагтан
- 1.анагаах ухаанГүйлсэн булчирхайн үрэвсэл.
- 1.Цээжээр юмуу, хэвлээр гэнэт хүчтэй хатгаж өвдөх эмгэг, зүрхний багтраа.
- 1.Модны хатуу ур цулцан
- 2.Модондоо нэвчиж, хатаж хатуурсан давирхай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бах |
|---|---|
| Харьяалахын тийн | бахын |
| Заахын тийн | бахыг |
| Өгөх орших тийн | бахад |
| Гарахын тийн | бахаас |
| Үйлдэхийн тийн | бахаар |
| Хамтрахын тийн | бахтай |
| Чиглэхийн тийн | бах руу |
| Олон тоо | бахууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бах нь ханах — бусдын мууд сэтгэл нь ханах
бах мэлхий — бялцруут мэлхий
модны бах — модны ур
бахтай мод — давирхайтай мод
Хэлц үг
бах нь ханах — бусдын мууд сэтгэл нь ханах
Долгорын зовж шаналж байгааг хараад Должин бах нь ханаж дотроо хязгааргүй баярлавч Итгэлтээс айгаад энэ бүхнийг мэдэхгүй хүн болж нүдэн балай, чихэн дүлий мэт явдаг байжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
бах тав болох — сэтгэл хангалуун болох
Иймд эдүгээ цэргүүд нь замын гудаст дайралдсан айл амьтнаас эмээл, хазаар, хоол, хүнс, дээл хувцсыг дур мэдэн булаан авав. Эзэн хүнтэй нь маргаан тэмцээн болж байхыг харвал Баяр гүн ягир яндан морин дээрээ ташаа тулан хөндлөн сууж ид бах тав болохоос биш, цэргүүдэд буруу үл өгнө (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
Хоршоо үг
бах тав — сэтгэл ханамж
ид бах — бах тав
хөөр бах — баяр цэнгэлтэй сэтгэл дүүрэн байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.