бийр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үс хялгасыг багцлан ишинд суулгаж, бичиг бичих, зураг зурахад зориулсан хэрэглэл
Англи утга
- нэр үгpaintbrush
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бийр |
|---|---|
| Харьяалахын тийн | бийрний |
| Заахын тийн | бийрийг |
| Өгөх орших тийн | бийрэнд |
| Гарахын тийн | бийрнээс |
| Үйлдэхийн тийн | бийрээр |
| Хамтрахын тийн | бийртэй |
| Чиглэхийн тийн | бийр лүү |
| Олон тоо | бийрнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бийр нийлэх — бийрэнд бэх уулгаж үзүүрийг нь бичихэд бэлдэж өөгүй болгох
бийрийн тавиур — бийрийг мөлийлгөж тавих тугалга, чулуу зэрэг юмаар хийсэн дөрөв, таван салаатай суурь
бийрээр зурах — бийрээр зураг зурах
Хэлц үг
бийрийн сүүл — адууны шингэн сүүл
Бийр баривал бичээч
Бичиг өрвөл Бээжинд
Бийр барьсан хүн хөл ачина
Бялуу барьсан хүн хөл устана
Хоршоо үг
бэх/бэх бийр — бичгийн хэрэгсэл
бийр цаас — бичгийн хэрэгсэл, цаас
бийр янтай — бичих хэрэгсэл
Үгийн гарал
From Classical Mongolian ᠪᠢᠷ (bir), from Classical Tibetan པིར (pir), from Middle Chinese 筆 (pit) through a Northwestern Tang dialect. Compare Buryat биирэ (biire).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.