болгоох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Болгоомжлох, тунгаах, нягтлан бодолхийлэх
- 2.хүндэтгэлАнхаарах, хүндэтгэвэл зохих хүний харах, үзэх, ажиглах, хянах
- 3.шилжсэн утгаХашраах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | болгоох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | болгооно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | болгоолоо |
| Өнгөрсөн цаг (-в) | болгоов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | болгоожээ |
| Үйлдсэн нэр (-сан) | болгоосон |
| Хэвшсэн нэр (-даг) | болгоодог |
| Холбох нөхцөл (-ж) | болгоож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | болгоогоод |
| Болзох нөхцөл (-вал) | болгоовол |
| Хүсэх (-маар) | болгоомоор |
| Захирах (-аарай) | болгоогоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | болгоохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
болгоож харах — нягтлан харах
болгоож явах — болгоомжилж явах
болгоож хайрлах — анхаарч үзэх
болгоож өгөх — хашраах
Хэлц үг
болгоод/болгож өгөх — хашраах
Наадхыгаа ганц сайн болгоод өгөөрэй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ амны зугаа болгох
↑ будаа болгох
↑ гамбир болгох
↑ гар хөлийн үзүүр болгох
↑ нааш цааш болгох
↑ нүдтэй болгох
↑ нүднээс далд болгох
↑ нүүр хийх газаргүй болгох
↑ улаан цоохор болгох
↑ хоол болгох
↑ чулуу болгох
Зүйр цэцэн үг
Болгоогоод явбал осолгүй
Болгож идвэл аюулгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.